Эдийн засаг:
Их Британи улс цар тахалтай тэмцэх тэмцэлд хүчин мөхөстөж байна. Парламентын бүх гишүүд, Эрүүл мэнд, нийгмийн халамжийн хороо, Шинжлэх ухаан, технологийн хорооноос гаргасан 150 хуудас бүхий илтгэлд цар тахалтай хийсэн тэмцлийг нийгмийн эрүүл мэндийг хамгаалах ажилд гарсан хамгийн том бүтэлгүйтэл гэж нэрлэжээ. Төрийн зүгээс эрдэмтдээ бүх талаар дэмжиж ажилласан, хөл хорио тусгаарлалтын дэглэмд шилжиж байсан нь цар тахлыг тогтоон барих, улмаар дарах зорилготой байсан бөгөөд түүхэн дэх хамгийн сайн санаачилгатай ажилласан тохиолдол байсан гэж мөн дүгнэсэн байх юм. Хамгийн том үр дүн нь вакцин бүтээж, вакцинжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн явдал гэсэн байна. Тодруулбал, Засгийн газар идэвх санаачилгатай ажилласан ч цар тахал илүү давагдашгүй хүчин зүйл байсан гэсэн санааг гаргажээ. Үнэндээ бүхнээ зориулж ажилласан ч яалт ч үгүй 150 000 хүн амиа алдчихсан учир “бүтэлгүйтэл” гэж нэрлэхээс өөр аргагүй байсан бололтой.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18