Эдийн засаг:
Хилийн 0168 дугаар ангийн бие бүрэлдэхүүн экологийн сүйрэлд өртөж байгаа говийн бүсийг ногооруулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар зохион байгуулж буй “Тэр бум мод Үндэсний хөдөлгөөн”-нд жимсний модны суулгацаар нэгдэж байна. Говийн хөрсөнд аливаа ургамлыг тарих бэрхшээлтэйн дээр арчилгаа шаарддаг. Энэ бүх хүндрэлийг тооцож ангийн байрлалд алим, лийр, улаан чавганы модыг тариалжээ. Мөн говьд нутагшсан дөрвөн нэр төрлийн нийт 80 ширхэг модыг тариалсан байна. Ангийн удирдлагын зүгээс тариалсан мод бүрт анхаарал хандуулахын зэрэгцээ гурван жилийн дараа жимсний арвин их ургац авахаа илэрхийллээ. Жимсний модны суулгацыг жил бүр өргөжүүлж хилийн салбар, харуулт тариалахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
Өнөөдөр, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
Өнөөдөр, 10:18
"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын
Өчигдөр, 23:56
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
Өчигдөр, 23:42
ХААИС Хятадын ном уншлагын танхимтай
4-11-2024, 18:10