Эдийн засаг:
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх өчигдөр Монгол Улс-Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын /ХБНГУ/ Зэвсэгт хүчний хамтарсан Уулын явган цэргийн гуравдугаар шатны сургалтын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенберг, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөх дэслэгч генерал Ц.Тогоо, Батлан хамгаалахын сайд асан Л.Болд, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ, ТХЦК-ийн штабын дарга, хошууч генерал Л.Гансэлэм нар байлцлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх сургалтын үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа сургалтад оролцож буй бие бүрэлдэхүүнд хандан үг хэллээ. Тэрээр "Манай хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаар дамжуулан бусад салбаруудын хамтын ажиллагааг харилцан хөгжүүлж, иж бүрэн түншлэлийн түвшинд хүрсэн ололтыг бататган, харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийн төлөөх үйл явцад батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин маань манлайлан ажиллана гэдэгт миний бие итгэлтэй байна.Монгол Улсын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж, монгол цэргийн нэр хүнд, мэргэжлийн ур чадвар, үүрэг гүйцэтгэлтийг дэлхийн тавцанд бататгах, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бүрдүүлж бэхжүүлэхэд тодорхой дэмжлэг үзүүлж буй ХБНГУ-ын Холбооны Батлан хамгаалах яам, түүний дотор ажиллагааны өмнөх бэлтгэлийг хамтран зохион байгуулж буй хөдөлгөөнт,уулын явган цэргийн сургалтыг хамтран зохион байгуулж буй 23 дугаар уулын явган цэргийн бригадын удирдлага, бие бүрэлдэхүүнд тус тус халуун талархал илэрхийлж, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсье” гэв.
Монгол Улсын Зэвсэгт хүчин, ХБНГУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан "Уулын явган цэргийн дунд шатны сургалт” 2021 оны 10 дугаар сарын 4-28-ны өдрүүдэд Монгол Улсын нутаг дэвсгэрт амжилттай зохион байгуулагдаж байна. Гурав дахь жилдээ зохион байгуулагдсан энэхүү сургалт хосолсон хэлбэрээр буюу Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд "Уулын явган цэргийн тактикийн ажиллагаа-буудлага”, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт "Тактикийн ажиллагаа-хадан авиралт” гэсэн хөтөлбөрийн хүрээнд Зэвсэгт хүчний 331, 084 дүгээр ангиудын цэргийн алба хаагчид хамрагдаж байна. Сургалтыг ХБНГУ-ын Уулын явган цэргийн 23 дугаар бригадын Сургалтын хөдөлгөөнт бүлгийн дарга, дэд хурандаа Ё.Швеглер удирдан явуулж байгаа ба түүний хувьд 2019 оны анхан шатны сургалтыг мөн л удирдаж, монгол цэргүүдийг уулын тусгай хэрэгсэл ашиглан хаданд авирах, буух, бэхэлгээ хийх, эмнэлгийн татан гаргалт хийх арга техникийг заасан офицер юм.
Харин сургуулийн удирдагчаар Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн штабын дарга, дэд хурандаа Х.Золжаргал, орлогчоор тус ангийн уулын бэлтгэлийн ахлах офицер ахмад Э.Энхбаатар нар томилогдон ажиллаж байгаа юм.
Энэ жилийн хамтарсан сургалтад Зэвсэгт хүчний 331 дүгээр ангид алба хааж буй долоон гэрээт цэрэг үүрэг гүйцэтгэж, уулын явган цэргийн сургалт бэлтгэлийг, анги салбаруудад бие даан явуулах нөхцөлийг бүрлүүлэх зорилгоор сургагч багшийн дамжаанд 12 офицер ахлагч бэлтгэж эхэлсэн зэргээрээ онцлогтой болж байгаа юм.
Монгол Улсын Зэвсэгт хүчний уулчин дайчдыг бэлтгэх үйлсэд хамгийн их үүрэгтэй оролцож буй ХБНГУ-ын Уулын явган цэргийн 23 дугаар бригадын Сургалтын хөдөлгөөнт бүлгийн дарга, дэд хурандаа Ё.Швеглертэй энэ хүрээнд сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрээр "Нэн тэргүүнд манай сургалтын явцтай Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У. Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ЁорнРозенберг нар хүрэлцэн ирж танилцсан нь нэр хүндийн асуудал юм. Сургалтын гол онцлог нь өнгөрсөн жилүүдэд явагдсан анхан болон дунд шатны сургалтыг хүндрүүлсэн. Өөрөөр хэлбэл, уулархаг газар районд байлдааны ажиллагаа явуулах чадварт сургасан. Уулын уруу буудах, өөдөө буудах гээд л. Монгол цэргүүд буудлагадаа үнэхээр сайн гэдгээ энэ удаад ч мөн баталж байна. Түүнчлэн Зэвсэгт хүчний 331, 084 дүгээр ангийн офицер, ахлагч нар дадлага, бэлтгэлээ сайн гүйцэтгэж ирсний хүчинд сургалт ямар ч түүртэх зүйлгүй амжилттай явагдаж байгаад талархаж буйгаа хэлэхэд таатай байна” гэлээ.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
Өнөөдөр, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
Өнөөдөр, 10:18
"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын
Өчигдөр, 23:56
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
Өчигдөр, 23:42
ХААИС Хятадын ном уншлагын танхимтай
4-11-2024, 18:10