Онцлох мэдээ

ЖДҮХС-ийн баримтыг жалганд аваачиж шатаасан гэв үү?

Хуваалцах:

Манайхан ч мартамхай эсвэл уужуу сэтгэлтэй хүмүүс ч гэх үү ямартаа ч өндрөө аван шуугиан дэгдээж байсан зүйл хэсэг хугацааны дараа мартагдаж дараагийн шуугиант мэдээллээр солигддог. Ёстой л салхинд хөөгдсөн хамхуул шиг ард түмэн. Тийм ч учраас улстөрчид, бизнесменүүд өнөөдөр даам гарч байна.
Өнгөрсөн хугацаанд ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ы гишүүд болон түүнд хамаарал бүхий иргэдтэй холбоотой баримтууд олонд дэлгэгдэж шуугисан. Зарим гишүүд ард иргэдээсээ уучлалт гуйж, авсан буцаан төлж байгаа талаар мэдээлсэн төдий. Харин хэрхэн төлсөн баримт, нөгөө шилэн дансны хуулиар ил тод болсон зүйлгүй. Харин ч баримт сэлт нь үгүй болж байгаа сурагтай.
Энэ талаар өчигдөр хуульч Ж.Эрхэмбаатар “Олон сангуудаар дамжуулж авч байсан зээлийн материал хаана байгаа гэдгийг шалгах явцад баримтуудыг жалганд аваачиж шатаасан тохиолдол гарсан. Мөн ЖДҮХС-ийн харьяаллыг олон дахин шилжүүлсэн баримтыг ч үгүй хийсэн байсан” тухай ам нээлээ.
Ер нь эдгээр сангуудаас зээл авсан баримт, зээлийн материал хаана байдаг, зээл төлөгдсөн эсэх нь төдийлөн тодорхой бус. Учир нь төрийн албаны халаа сэлгээ, нааш цааш дамжуулан шидэлцэх хооронд алга болдог гэх. Тийм ч учраас энэхүү зээлнээс хүртэх гэж давуу байдлаа эрх баригчид ашигладаг аж. Ерөнхийлөөд хэлбэл төрийн албаны тогтворгүй байдлаас хамаарч олон газраар баримт материал дамжин сүүлдээ ор мөргүй алга болдог гэдгийг хуульчид онцолж байлаа.


BOLOD.MN
скачать dle 12.0