Мэдээ мэдээлэл

Биеэ үнэлэгч авсан хятад төгөлдөр хуурчийн замнал дууслаа

Хуваалцах:
БНХАУ-ын Чаоян хотын Цагдаагийн газраас энэ сарын 21-нд 39 настай эрэгтэйг биеэ үнэлэгч авсан, 29 настай эмэгтэйг биеэ үнэлсэн хэргээр баривчилснаа зарласан билээ. Хятадад биеэ үнэлэх явдал албан ёсоор хориотой байдаг.
Цагдаагийн газраас хэрэгтний нэрийг эхлээд зарлалгүй, төгөлдөр хуурны зураг оруулж, “Дэлхий ертөнц хар-цагаанаас илүү том. Гэхдээ хар, цагаанаа ялгах хэрэгтэй. Алдаа бүү гарга” гэж мэдэгдсэн нь олныг гайхуулсан юм.
Удалгүй цагдаагийн мэдээнд дурьдагдсан 39 настай эрэгтэй нь алдарт төгөлдөр хуурч Ли Юнь Ди болох нь мэдэгдсэн бөгөөд түүний нэртэй хештег тавигдаад хоёрхон цагийн дотор 800 сая үзэгчтэй болсон байлаа.
 

Ли Юнь Ди 2000 онд 18 настайдаа Шопений олон улсын наадмаас нэгдүгээр байрын шагнал хүртсэн хамгийн залуу уран бүтээлч болж, алдар нэрд гарсан юм. 
Вена, Нью-Йорк, Санкт-Петербургийн тайзан дээр тоглож, 2015 оноос олон улсын томоохон уралдаануудад шүүгчээр ажиллаж байв.
Сүүлийн үед тэр “Call Me By Fire” шоунд оролцож байсан ба төгөлдөр хуурчийг баривчлагдсан мэдээ гарсны дараа шоун дээр түүний гардаг хэсгийг бүгдийг хасаж, цахим сүлжээн дэх тоглолтуудыг нь хаасан байна.
Мөн Хятадын уран бүтээлчдийн холбооноос Лигийн тоглолтыг үзэхгүй байхыг уриалж, телевиз, сонинд гаргахгүй байхыг шаардлаа. Энэ бүхнээс үзэхэд залуу төгөлдөр хуурчийн уран бүтээлийн замнал төгсгөл болсон нь илэрхий.
 

Хятадын хууль ёсоор биеэ үнэлэгчийн үйлчилгээ авсан иргэнийг 15 хоног баривчилж, 5 мянган юанийн торгууль оноодог байна.
скачать dle 12.0