Эдийн засаг:
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Соёл урлагийн газраас албаны төлөөлөл оролцож, иргэдийн асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэсэн юм.
Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Л.Оргилбаатар, Б.Мөнх-Эрдэнэ нар Баянзүрх дүүрэгт байрлах “Гоожингийн өндөр” хэмээх түүх, соёлын дурсгалт байгууламжийг 2014 оноос эхлэн 15 жилийн хугацаатай эзэмшиж байгаа аж. Тэд тухайн барилгыг нийслэлийн соёлын дурсгалт өвөөр бүртгүүлэх, эсвэл барилгыг буулгаж, дахин барилга барих зөвшөөрөл авах хүсэлтэйгээ илэрхийллээ. Тус байгууламжийг 2008 онд Баянзүрх дүүргийн, 2015 онд нийслэлийн хамгаалалтад авчээ. Мөн 2016 онд тухайн барилгын газар болон барилгын үнэлгээ хийх Ажлын хэсэг, 2018 онд тухайн асуудлыг судлах Ажлын хэсэг гарч байсан ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй гэдгийг хэлсэн юм. Нийслэлийн Засаг даргын орлогч тухайн барилгыг нүүлгэн шилжүүлэх боломжийг судалж, хууль журмын дагуу шийдвэрлэхийг холбогдох албаныханд даалгалаа.
Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны иргэн М.Болормаа Хан-Уул дүүргийн Богдхан уулын Зайсан-Баруун, Зүүн ширээт рүү иргэд эрүүл мэнддээ анхаарч алхдаг. Мөн гадаадын иргэд ч алхаж байна. Тиймээс иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө, түүнчлэн аялал жуулчлалаа хөгжүүлэх үүднээс явган аяллын замын тохижилтод саналаа илэрхийлж, аль болох байгалийн тогтцыг унаган төрхөөр нь авч үлдэхийг хүслээ.
Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны иргэн Г.Чинзориг “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийг дэмжиж ажилладаг байна. “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК-ийн CU сүлжээ дэлгүүр нь 120 салбартай бөгөөд 23 салбарын эрхийг авсан франчайз эзэмшигчдийг 24 цагаар ажиллах боломжоор хангаж өгөхийг хүслээ. Цар тахлын улмаас улаан түвшинд байгаа энэ үед ямар ч аж ахуйн нэгж 24 цагаар ажиллах боломжгүй байгаа тул халдварын тархалт буурч, энгийн түвшинд очихоор асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ Нийслэлийн Засаг даргын орлогч хэллээ.
Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны иргэн З.Цэнгэлсайхан уран хатгамалчдыг дэмжих “Эгнэшгүй санаа” төв НҮТББ-ын тэргүүнээр ажилладаг. Тэрбээр монгол үндэстнийхээ уламжлалт хатгамлыг хойч үедээ өвлүүлэн уламжлуулах, ЮНЕСКО-ийн хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Тиймээс гар урлалын бүтээл туурвих боломжтой байрны асуудлыг шийдэж өгөхийг хүслээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газрын холбогдох хүмүүст тохиромжтой байр судлахыг даалгав. Мөн гар урлалын бүтээлүүдээ ЮНЕСКО-ийн биет бус соёлын өвд бүртгүүлэх үйлсэд амжилт хүсэж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн үүрэг, даалгаврын дагуу хотын удирдлагууд иргэдийн санал, бодлыг сонсож, санаачилгыг үйл ажиллагаандаа тусгах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор ийнхүү иргэдтэй ээлж дараалан уулзаж байгаа юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
Өнөөдөр, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
Өнөөдөр, 10:18
"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын
Өчигдөр, 23:56
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
Өчигдөр, 23:42
ХААИС Хятадын ном уншлагын танхимтай
4-11-2024, 18:10