Эдийн засаг:
НИТХ-ын ээлжит Х хуралдааны үеэр “Ковид-19” халдварын нөхцөл байдлын тухай Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж танилцууллаа. Аравдугаар сарын 27-ны байдлаар нийслэлийн хэмжээнд батлагдсан тохиолдол 311 038, үүнээс хүүхэд 66 137, жирэмсэн эх 4569 байна. Тэднээс 273 859 хүн эдгэрч, 27 787 хүн гэрээр эмчлүүлж, 25 177 хүн хяналтад, 6484 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж хэлэхдээ, "Дүүргүүдэд Нийгмийн эрүүл мэндийн төв байгуулах нь зөвхөн нийслэлийн хэмжээнд шийдэх боломжгүй, Засгийн газраас эцэслэн шийдэх асуудал юм. Өрхийн эрүүл мэндийн төвийн чадамжийг сайжруулах, бүтцийг нэмэгдүүлэх зэргийн тухайд ч мөн адил төсөв санхүүгээс шалтгаалсан зүйл олон бий" гэсэн юм.
Нийслэлийн хэмжээнд өдөрт халдвар авсан архаг хууч өвчтэй болон жирэмсэн эхчүүдийг шууд эмнэлэгт хэвтүүлж байгаа аж. Өдөрт халдвар авсан хүмүүсийн дунджаар 69 хувь нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэдгийг мөн үеэр онцолж байлаа.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
Өнөөдөр, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
Өнөөдөр, 10:18
"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын
Өчигдөр, 23:56
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
Өчигдөр, 23:42
ХААИС Хятадын ном уншлагын танхимтай
4-11-2024, 18:10