Эдийн засаг:
Африкийн өмнөд хэсэг дэх далайд гарцгүй Ботсван улс 1966 оны 9-р сард Их Британиас тусгаар тогтносных нь дараа сурвалжлахаар очсон нэгэн сэтгүүлч тус орныг "өргөн уудам мөртлөө ямар ч замгүй хоосон газар" хэмээн тодорхойлсон байдаг. Нутаг дэвсгэрийн хэмжээгээр Францын дайтай энэ улс тухайн үед ердөө 12 километр хатуу хучилттай зам, гарын хуруунд багтахаар цөөн эмнэлэгтэй байсан бөгөөд эдийн засаг нь хөдөө аж ахуйгаас хамааралтай байв. Харин үүнээс 50 жилийн дараа тус орон нь нэг хүнд ногдох ДНБ болон хүний хөгжлийн индексээр бүс нутагтаа тэргүүлж эхэлсэн тул бусад Африкийн орнууд эндээс үлгэр жишээ авах болов.
Өмнө нь барууны колони байсан бусад Африкийн орнуудаас ялгаатай нь Ботсванд ямар ч дайн дажин, өлсгөлөн байхгүй бөгөөд нийслэл Габороне нь цэвэрхэн гудамж, шил толь болсон өндөр барилгууд, машин дүүрэн давхих өргөн чөлөөнүүдтэй юм.
Йоханнесбургийн эдийн засгийн бие даасан судалгааны төв болох Брентурст сангийн судлаач Грег Миллс ингэж хөгжиж чадсаны цаад шалтгааныг "алсын хараа, тогтвортой улс төрийн бодлого, ухаалаг засгийн газар"-тай холбон тайлбарлажээ. Гэхдээ мэдээж Ботсваничууд харьцангүй азтай хүмүүс гэдгийг Грег нуусангүй.
Тус орон нь алмааз эрдэнийн асар их нөөцтэй. Үүний дээр арслан болон зааны тоо толгойгоор Ботсван дэлхийд тэргүүлдэг аж.
Чухамдаа дээрх хоёр байгалийн нөөцийн ачаар Ботсваний хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 50 жилийн дотор 100 дахин нэмэгджээ.
1980-аад оны үед тус орон нь дэлхийн хамгийн том алмаазын нийлүүлэгч болсон байна. Гэхдээ Серецэ Хама, Кетумил Масире гэх мэт улс төрчид тэрхүү баялгаа өөрийн хувийн ашиг сонирхол бус улс орны хөгжлийн төлөө зарцуулсан байдаг. Чухамдаа ийм удирдагчидтай байсан учраас Ботсванчууд азтай хүмүүс юм.
Серецэ, Кетумил хоёр хөгжлийг бүхнээс дээгүүр тавьж олон улсын хөгжлийн тусламж, алмазны олборолтоос олж буй мөнгөө ашиглан эрүүл мэнд, боловсрол зэрэг чухал салбаруудад ихээхэн хөрөнгө оруулалт хийсэн байна.
Үүний нөлөөгөөр ядуурал буурч, хүн амын эрүүл мэнд сайжран, бичиг үсэг тайлагдалт нэмэгдэн, 13 хүртэлх насны хүүхдүүдийн бараг 90 хувь нь бага сургуулиа дүүргэсэн байна. Мөн үүнтэй бараг ойролцоо тооны хүүхдүүд ахлах сургуульд дэвшин суралцах болов.
Харамсалтай нь сүүлийн жилүүдэд тус орны ажилгүйдлийн түвшин 20 хувь хүртэл нэмэгджээ. Энэ нь алмаазны олборолт болон аялал жуулчлалаас өөр салбар тус оронд хөгжөөгүй, мөн цар тахал дээрх 2 зах зээлийг зогсонги байдалд оруулсантай холбоотой юм.
Ямартай ч өмнө нь өөрсдийгөө хүнд байдлаас гаргаж чадсан энэхүү орны иргэд дахин хөгжлийн шинэ зам олж чадна гэдэг нь тодорхой юм.
Энэ үүднээс та бүхэнд Ботсван улсын тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
1Ботсван бол дэлхийн хамгийн олон заантай орон
Ботсван улсын нутаг дэвсгэрт ойролцоогоор 130,450 заан амьдардаг. Энэ нь Африкт амьдардаг нийт зааны 70 гаруй хувь нь бөгөөд дэлхийн өөр хаана ч ийм олон заан байхгүй.
2Ботсванийн нийт газар нутгийн 70 хувь цөлөөс бүрддэг
Хагас хуурай уур амьсгалтай, элслэг саваннийн бүс бүхий Калахарийн цөл нь Ботсван улсын нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувийг эзэлдэг.
3Африкийн байгалийн долоон гайхамшгийн нэг нь Ботсванд бий
Калахарийн цөлд байдаг Окаванго голын дельта адаг нь намгархаг газрын ургамлаар бүрхэгдсэн бөгөөд олон тооны хөхтөн амьтан, шувууд, хэвлээр явагчид, хоёр нутагтан, загаснуудын өлгий болжээ. Иймд Окаванго голын адаг нь Африкийн байгалийн долоон гайхамшгийн нэг болохын сацуу ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн байна.
4Ардчиллаа хамгийн удаан хадгалж буй Африкийн улс
Ботсван нь Их Британийн колони байхдаа Бечуаналанд гэх нэртэй байсан бол 1966 оны 9-р сарын 30-нд тусгаар тогтнолоо олж авсны дараа өнөөгийн нэрээ авчээ. Тэр цагаас хойш Ботсван сонгуулиа ганц ч удаа алгасалгүй хийж ирсэн учраас ардчиллаа хамгийн удаан хадгалж буй Африкийн улс болж чаджээ.
5Ботсван нь зэрлэг "Тимон"-ы өлгий нутаг
Африк хадны дорго буюу "мееркат" хэмээх жижиг махчин амьтан нь Калахарийн цөлд түгээмэл байдаг. "Араатны хаан арслан" киноны Тимон гэдгээр нь бидний мэдэх эдгээр амьтдыг хэрэв та жинхэнэ байгаль дээр нь үзэхийг хүсвэл Ботсван улсыг зориорой.
6ХДХВ/ДОХ-ын тархалтаараа дэлхийд гуравдугаарт ордог
7Ботсван бол дэлхийн хамгийн том алмааз үйлдвэрлэгчдийн нэг юм
Ботсван алмааз олборлолтоороо дэлхийд хоёрт бичигддэг юм. Тус улс 2016 онд 40 сая каратын алмаз олборлосон гэдэг баримт бий.
8Ботсван улсын мөнгөн тэмдэгтийн нэр нь "бороо" гэсэн утгатай
Ботсван улсын мөнгөн тэмдэгтийг пула гэдэг. Тус улсын Сецвана хэлнээс хөрвүүлбэл пула гэдэг нь "бороо" гэсэн утгыг илэрхийлдэг байна. Өмнө нь хэлсэнчлэн Ботсванийн газар нутгийн ихэнх хэсэг нь цөлөөс тогтсон учраас хур тунадас орох нь маш ховор үзэгдэл. Тиймээс нутгийн иргэд бороог бурхны хишиг хэмээн үздэг тул мөнгөн тэмдэгтээ ийн нэрлэжээ.
9Ботсван бол байгальд ээлтэй орон
Ботсван улс нутаг дэвсгэрийнхээ 38 орчим хувийг үндэсний цэцэрлэгт хүрээлэн, дархан цаазат газар, байгалийн нөөц газар, ан амьтдын чөлөөт бүс болгон хамгаалсан байдаг.
10Ботсванд дэлхийн хамгийн том давст талуудын нэг бий
Ботсванийн зүүн хойд хэсгийн хуурай саванны бүст оршдог Макгадикгади тогоо нь дэлхийн хамгийн том давст талуудын нэг юм. Өмнө нь энэ тал аварга том давстай нуурын ёроол байжээ.
https://www.caak.mn/view/8288796/
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18