Эдийн засаг:
ВАШИНГТОН. /TASS/. БНХАУ-д удахгүй болох өвлийн Олимпын наадмыг АНУ дипломат аргаар бойкотлох хувилбарыг хэлэлцэж байгаа талаар тус улсын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт сэтгүүлчдэд мэдэгджээ.Бээжингийн Олимпын наадмыг дипломат аргаар бойкотолж магадгүй тухай АНУ-ын хэвлэлүүдэд гарсан мэдээлэлд тайлбар өгөхийг хүсэхэд тэрбээр "Бид энэ санааг судалж байна" гэжээ.
Өвлийн Олимпын XXIV наадам Хятадын нийслэл Бээжин хотноо 2022 оны хоёрдугаар сарын 4-20-ны өдрүүдэд, Паралимпын наадам гуравдугаар сарын 4-13-ны хооронд болно.
АНУ-ын засаг захиргаа эдгээр тэмцээнийг тохиолдуулан албаны хүмүүсийг баяр ёслолд илгээхээс татгалзах зэрэг Бээжингийн Олимпыг дипломат аргаар бойкотлохоор төлөвлөж байна гэж “The Washington Post” сонин мягмар гарагт мэдээлжээ. Гэхдээ энэ асуудлаар эцсийн шийдвэр хараахан гараагүй байна гэж тус хэвлэл тодотгосон байна. Гэсэн хэдий ч бойкот хийх зөвлөмжийг Байден аль хэдийнээ хүлээн авсан бөгөөд зөвшөөрөх бодолтой байна гэж “The Washington Post” мэдээлжээ. Ерөнхийлөгчийн шийдвэр энэ сарын эцэст гарч магадгүй байна.Бээжингийн Олимпыг дипломат аргаар бойкотлох талаар Вашингтон хэлэлцэж байгаа нь энэ долоо хоногийн эхээр болсон АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын цахим дээд хэмжээний уулзалттай ямар ч холбоогүй юм. Энэ тухай пүрэв гарагт Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18