Дэлхий нийтийг хамарсан кoвид-19 цар тахлын энэ үед өргөсөн тангарагтаа үнэнч байж хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө сэтгэлээ зориулан ажиллаж байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудад талархаад баршгүй нь. Гурван сараас эхлээд бүтэн жил гэртээ харихгүйгээр хайртай үр, халамжит хань, гэр бүлээ хойш тавьж ирсэн сувилагч нараа алдаршуулж, тэдэнд талархал илэрхийлэн дуучин Дүүриймаа нэгэн шинэ уран бүтээл гаргажээ.
Уянгалаг хоолойтой залуу дуучин маань Ш.Сүрэнжавын шүлэг, Т.Чимэддоржийн хөгжим "Сувилагч тандаа баярлалаа” дууг амилуулан олон иргэдийн хэлэх гэсэн үгийг хөг аялгуунд шингэжээ. Энэ цагийн эгэл баатрууд болсон цагаан нөмрөгт эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууддаа БАЯРЛАЛАА.
Дуучин Дүүриймаагийн "Сувилагч тандаа баярлалаа” дууг хүлээн авна уу?