Эдийн засаг:
МҮБХ-ноос бөхийн дэвжээдийн тэргүүн, удирдлагуудад мэдэгдэл хүргүүлжээ. Уг мэдэгдэлд "Монголын Үндэсний Бөхийн Холбоо нь үндэсний бөхийн уламжлал, дэг жаягийг зөв зохистойгоор хойч үедээ уламжлуулан үлдээх, цэвэр шударга өрсөлдөөнийг эрхэмлэх зорилт тавин ажиллаж байна.
МҮБХ-ны 2021 оны зургаадугаар сард шинэчлэн баталсан бөхийн барилдааны дүрмийн 7.3 дахь "… Допингийн шинжилгээг авах болон хөндлөнгийн хяналт тавихад бөхийн дэвжээдийг татан оролцуулна…” заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд улс, аймаг, сумын цолтой 50 орчим бөхөөс заал танхимын барилдаан болон бэлтгэл сургуулилтаас явцын шинжилгээг авах бөгөөд дэвжээд тус бүр хоёроос доошгүй бөхийн шинжилгээний зардлыг (Нэг шинжилгээ -1.8 сая төгрөг) МҮБХ-ны допингийн эсрэг сангийн Төрийн банкны 240108298407 тоот дансанд 2021 оны 12 дугаар сарын 25-ны дотор шилжүүлнэ үү.
Төлбөр шилжүүлээгүй тохиолдолд тухайн дэвжээнд харьяалагддаг улс, аймгийн цолтой бөхийг Монгол бөхийн өргөөнд зохиогддог барилдаанд оролцуулах боломжгүй болно.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
Өчигдөр, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
Өчигдөр, 10:18
"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын
6-11-2024, 23:56
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
6-11-2024, 23:42
ХААИС Хятадын ном уншлагын танхимтай
4-11-2024, 18:10