Эдийн засаг:
Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурал өчигдөр /2021.12.06/болжээ. Хурлаар давтан допингийн зөрчил гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр хасах шийдвэр гаргасан байна. Мөн допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хасжээ.
ХУРЛЫН ҮР ДҮНД ГАРСАН ШИЙДВЭРҮҮД
1. МҮБХ-ны дүрмийн 11.28-д заасны дагуу улсын харцага Д.Батболдыг Тэргүүлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр батлав.
2. Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3-д заасны дагуу давтан допингийн зөрчил гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр, допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр тус тус хасав.
3. Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7-р бүлэгт заасны дагуу ёс зүйн зөрчил гаргасан
Аймгийн харцага Ж.Дэлгэрсайхан (2021 оны 12-р сарын 04-нд Ардчилсан намын нэрэмжит барилдааны нэгийн даваанд)-ыг нэг жилээр (давтан үйлдэл),
Сумын заан Ё.Гантулга (11-р сарын 13-нд Бүх цэргийн наадмын барилдааны нэгийн даваанд),
Сумын заан О.Баяржаргал (11-р сарын 27-нд Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны тавын даваанд) нарын барилдах эрхийг зургаан сараар хаслаа.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх
17-09-2024, 10:45
Чингэлтэй дүүргийн 5-р сургууль гурван
11-09-2024, 13:36
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр
10-09-2024, 13:38
Нийслэлийн ХҮН нам НИТХ-д нэр
6-09-2024, 00:30
Жүжигчин Э.Батхүү хуримаа хийнэ
5-09-2024, 23:57