Мэдээ мэдээлэл

Шахмал түлшний барьцалдуулагч бодисын 20 хоногийн нөөцтэй байна

Хуваалцах:

БОАЖЯ-ны удирдлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НХМГ, “Таван Толгой Түлш” ХХК-аас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээлэл хийлээ.
НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Нарангэрэл “Улаанбаатар хотоос сайжруулсан шахмал түлш гаргахыг завдсан болон хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсан тус бүр нэг зөрчлийг илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авлаа.
Хяналт шалгалтын явцад түүхий нүүрс хадгалж байсан дөрвөн зөрчлийг илрүүлсэн” хэмээн ярилаа.
“Таван Толгой Түлш” ХХК-ийн Нүүрс боловсруулах үйлдвэрийн дарга Х.Галымбек “Таван Толгой Түлш компани нийслэлийн иргэдийн эрэлтэд нийцүүлэн өдөрт дунджаар 3,200 тонн шахмал түлшийг үйлдвэрлэн, мөн энэ хэмжээний түлшийг түгээлтэд гаргаж байгаа. Шахмал түлшний гол түүхий эд болох мидлингийн энэ өвлийн нөөц бүрдсэн бол барьцалдуулагч бодисын 20 хоногийн нөөцтэй байгаа. Шуудайг дахин ашиглаж байгаагаас гадна барьцалдуулагч, шуудайг БНХАУ-аас галт тэргээр татан авах ажлыг зохион байгуулж байна” гэдгийг хэллээ.
скачать dle 12.0