Эдийн засаг:
Бид амьдралын зөв хэв маягийг хэвшил болгож, шаардлагатай витаминуудыг хэрэглэснээр эрүүл, эрч хүчтэй байж чаддагийн адилаар хуримтлалыг зуршил болгох нь санхүүгийн дархлааг дэмжиж, ямар ч сорилттой цаг үеийг ажралгүй давах санхүүгийн витамин болж өгдөг билээ. Тийм ч учраас анх 2020 онд Голомт банкнаас иргэдийн санхүүгийн дархлааг дэмжих “Витамин ₮” урамшуулалт аяныг амжилттай зохион байгуулж, харилцагчдаа урамшуулж байсан. Тэгвэл цар тахлын хүнд хэцүү цаг үед ч Голомт банк харилцагч нараа халамжлах, хадгалах зуршлыг дэмжих, урамшуулах зорилгоор “Витамин ₮” аяныг 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүллээ. Энэхүү аяны үргэлжлэх хугацаанд бид нийт 102 азтаныг тодруулж, урамшууллаа.
Харин сүүлийн супер азтан маань 2022.01.08-ны өдөр тодорч, супер хонжвор болох “Nissan-Leaf” цахилгаан автомашинаа гардан авлаа. Бид супер азтан И.Мишээлтэй хэдэн хором уулзаж, ярилцсан ба түүний ярилцлагыг хүргэж байна.
Юун түрүүнд “Витамин ₮” урамшуулалт аяны супер тохирлын азтан болсонд нь баяр хүргэе. Өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?
Сайн байна уу? Баярлалаа. Намайг Мишээл гэдэг. Би косметикийн компанид менежерээр ажилладаг.
Азтан болсон сэтгэгдлээсээ бидэнтэй хуваалцахгүй юу?
Баярлалаа. Маш их баяртай байна. Азтан болсон гэхээр итгэж өгдөггүй юм байна лээ. Голомт банкнаас залгаад азтан болсон байна гээд хэлсэн. Нэг хэсэгтээ л шоконд орсон.
“Витамин ₮” урамшуулалт аянд оролцох эрхтэй байснаа мэдэж байсан уу?
Мэдэж байсан. Хадгаламждаа орлого хийхээр сугалааны эрх ирээд байсан болохоор энэ аяны талаар мэдээллийг хайж үзсэн. Гэхдээ азтан болно гэж бодоогүй болохоор нэг их анхаараагүй орхисон байсан.
Хуримтлалтай болоод удаж байна уу?
Манай аав, ээж 2 анх хүүхдийн хадгаламж нээлгэж өгч байсан. Түүнээс хойш одоог хүртэл тасралтгүй хуримтлуулж байна.
Хуримтлалыг зуршил болгосон хүний хувьд хуримтлалын давуу талыг юу гэж боддог вэ?
Яаралтай үед хуримтлалтай байх нь маш хэрэгтэй байдаг. Тулгамдсан үед хэн нэгнээс мөнгө хайж явахгүй, өөрийн хуримтлалаар шийдчихдэг. Мөн ирээдүйд санхүүгийн баталгаатай болж байна гэж бодоод сар бүр тогтмол хадгаламждаа орлого хийдэг.
Хүн болгонд өөрийн гэсэн хуримтлуулдаг арга байдаг. Таны хувьд анх ямар аргаар хуримтлуулж сурсан бэ?
Миний хувьд Голомт банкны “Үндэсний хуримтлал”-тай байхад хуримтлалыг амьдралдаа зуршил болгож сурсан гэж боддог. Сар бүр тогтмол дүнгээр орлогоо татуулдаг хугацаатай хадгаламж байсан учраас тэр үеэс л зуршил болсон байх.
“Витамин ₮” урамшуулалт аяны талаар өөрийн бодлоосоо хуваалцахгүй юу?
Хуримтлал үүсгэсэн хүмүүсийг урамшуулдаг маш зөв ажил байна. Манай Улсын хувьд хуримтлал, хадгаламж гээд санхүүгийн боловсролтой холбоотой мэдлэгийг олон сайн таниулах хэрэгтэй гэж боддог доо.
Голомт банкнаас зохион байгуулсан “Витамин ₮” урамшуулалт аяны үргэлжлэх хугацаанд олон харилцагч шинээр хадгаламж нээлгэж, хадгалах зуршлыг өөртөө бий болгож чадсан эерэг үр дүнтэй байна. Энэхүү аянд оролцож санхүүгийн дархлаагаа дэмжсэн нийт харилцагчид болон нийт азтанууддаа баяр хүргэе.
#СанхүүгийнДархлаагааДэмжье #Витамин₮
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
Өчигдөр, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
Өчигдөр, 10:18
"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын
6-11-2024, 23:56
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
6-11-2024, 23:42
ХААИС Хятадын ном уншлагын танхимтай
4-11-2024, 18:10