Эдийн засаг:
Санхүүгийн хяналт шалгалт хийх явцад байгууллагын санхүүгийн баримтууд эмх цэгцтэй, зөв дэс дараалалтай байх нь Аудиторууд бидний хувьд хамгийн баярлууштай зүйлс байдаг тул тэр байгууллагын нягтланд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсдэг.
Дөнгөж сургуулиа төгсөж байгаа шинэ ня-бо нартаа туршлага болох үүднээс энэхүү зөвлөгөөг бэлтгэн хүргэж байна.
Эхлээд мэдээж хэрэг шинэ ажилаа өмнөх нягтлангаас маш сайн хүлээж авна. Үүнд:
- Компанийн ерөнхий танилцуулга, үйл ажиллагааны чиглэл, ажилчдын тоо, компанийн төрөл /ХХК, ТБ, ТББ, ББСБ, ХЗХ/
- Дансны мэдээлэл, аль банкинд ямар ямар данстай болох, нэвтрэх нууц дугаар, дансаарх ажил гүйлгээ нягтлангаар дамжих эсэхийг лавлах
- Байгууллагын санхүү, татвар, нийгмийн даатгалын нэвтрэх нууц дугаар
- Тоон гарын үсэг
- Байгууллага аль дүүрэгт хамаарагддаг, байршлыг нь заалгах, хариуцсан байцаагчаа мэдэх
- Өмнөх онуудын бүх тайланг цаасаар болон, файлаар хүлээж авах
- Ингэхдээ сүүлийн оны татварын өрүүд цахим болон цаас 2 таарч байгаа эсэхийг шалгах
- Үндсэн хөрөнгүүдээ тоолж авах, кодлох, үнэлэх, 2 төрлөөр буюу цаасаар, файлаар хадгалах
- Ажилчдын нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн дэвтрүүдийг хүлээж авах
- Ингэхдээ бүх ажилчдын дэвтэр бөглөгдсөн, баталгаажсан, ард нь тушаал бичигдсэн гэх зэргийг шалгах
- Өмнөх онууд болон, энэ оны гэрээ хэлэлцээрүүдийг хүлээж авах
- Урьдчилж төлсөн зардал, Урьдчилж орсон орлогууд байгаа эсэхийг лавлах байгаа бол тохиргоо бичилтүүддээ анхаарах
- Кассаар буюу, бэлнээр орж гарч байгаа мөнгөтэй холбоотой баримтууд
- Бэлнээр /бэлэн мөнгөөр орох/
- Харилцахаар /компанийн дансаар орох/
- Бартераар /компаниуд бие биедээ харилцан ашигтай зүйлсээрээ солилцоо хийх/
Бэлэн мөнгөний зарлага бол
- Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл бичиж захирлаас зөвшөөрөл авна.
- Үүний дараа бэлэн мөнгөний зарлагын баримт болон тухайн мөнгө зарцуулж буй зүйлийн баримтыг заавал хавсаргана.
Ингээд 1 сарын турш орсон гарсан мөнгөний баримтуудаараа бэлэн мөнгөний тайлан гаргаж,хэвлээд өөрийнхөө гарын үсгээ зурж, нүүр буюу 20… оны…-р сарын Кассын тайлан гэж бэлтгэнэ. 1 жилд сар сараар 12 ширхэг кассын тайлантай болно.
- Харилцахын баримт
Сар сараар нь бүх банкны харилцахын хуулгаа хэвлэж авч байгаад түүнийхээ дагуу огнооны дарааллаар баримтуудаа наана. Бүх ажил гүйлгээ баримтуудтай байх ёстой тул орлого орсон бол е баримт нь, гарсан бол зарлагын баримт нь байх ёстой. Компани олон данстай байгаад нэг дансаар нь ажил гүйлгээ гараагүй байгаа бол тэр дансны хуулгыг үлдээж болохгүй, учир нь ажил гүйлгээ гараагүй ч банкны шимтгэлийн зардал гарсан байдгийг анхаарна уу. - Үндсэн хөрөнгийн баримтууд
- Авлага өглөгийн баримтууд
Өглөгийн баримтын хувьд харилцагч байгууллагуудтайгаа зээлээр авсан тооцоогоо сар бүрийн эцэст хийж акт үйлдэн, тухайн сард хэдэн төгрөгний өглөгийн үлдэгдэлтэй гарснаа заавал баталгаажуулан, жагсаалт гарган баталгаажуулах.
- Ажилчдын цалинтай холбоотой баримт
1. Урьдчилгаа цалингийн хүснэгт, ажилчдын гарын үсэг, захирал болон ня бо гарын үсэгтэй сар сараар
- Сүүл цалингийн хүснэгт, ажилчдын гарын үсэг, захирал болон ня бо гарын үсэгтэй сар сараар /сүүл цалингийн хүснэгтэнд ажилтнаас авах ёстой суутгалуудыг зөв тооцоолол хийсэн байх/
- Нийгмийн даатгалын тайлангууд, тухайн сарын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт хийсэн баримттайгаа
- Хөдөлмөрийн гэрээнүүд
- Шинээр ажилд орсон гарсан хүмүүсийн тушаалууд
- Ээлжийн амралт, жирэмсэн, болон бусад тэтгэмж авсан бол холбогдох баримтууд нь
- Өвчтэй байгаа ажилтны лист бодож олгосон бол ХЧТА-ны бодолт, НД байцаагчийн баталгаажуулсан хуудас, эмнэлгийн хуудас, НДДэвтрийн хуулбар зэргийг маш сайн бүрдүүлэх хэрэгтэй.
- Бараа материал
- Татварын баримтууд
- НӨАТ
2.ХХОАТ, ААНОАТ
Улирал улиралаар нь хэвлэж, татвар төлөлтийн баримтуудаа урд нь наана.
Ингээд эцэст нь гурав, гурван сараар нь буюу улирал улирлаар нь баримтуудаа цэгцэлж үднэ. 1-р улирлаар жишээ болголоо
- Санхүүгийн тайлан 1-р улирал /4 тайлан/
- ААНОАТ тайлан 1-р улирал
- ХХОАТ тайлан 1-р улирал
- Компанийн дансны хуулгууд 1-3 сар
- НӨАТ 1-3 –р сар /борлуулалт, худалдан авалтын дэвтэртэйгээ/
- Кассын тайлан
- Ерөнхий журнал
- Гүйлгээ баланс
- Ерөнхий дэвтэр
- Авлага, өглөг, үндсэн хөрөнгө, бараа материал, кассын тайлангууд 3 сараар
- Анхан шатны баримтууд
Амжилт хүсье. Асууж тодруулах зүйлс байвал коммент хэсэг нээлттэй.
Бизкон Л. Отгонбаяр
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өнөөдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18