Эдийн засаг:
Голомт банк Тогтвортой санхүүжилтийг дэмжих нийгмийн хариуцлагын хүрээнд нэгэн шинэ зээлийн бүтээгдэхүүнийг гаргасан. Энэ бол байгаль орчинд ээлтэй, нүүрс хүчлийн хий бага ялгаруулах тээврийн хэрэгсэл худалдан авахад зориулсан “Ногоон болон Эко” автомашины зээл юм.
Тиймээс бид ногоон буюу цахилгаан автомашин худалдан авахаар төлөвлөж буй болон энэ талаар сонирхож буй хүмүүст зориулан MSM Group компанийн худалдааны менежер Б.Баярманлайтай уулзаж, цахилгаан автомашины талаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. Дараах ярилцлага цахилгаан автомашины талаарх таны зарим эргэлзээнд оновчтой, мэргэжлийн хариулт болж чадна гэдэгт бид итгэлтэй байна.
Автомашины хөгжил өөрөө 100 орчим жилийн түүхтэй, Автомотив гэж том салбар. Үүссэн цагаас эхлэн одоог хүртэл бидний сайн мэдэх дотоод шаталтат хөдөлгүүртэй буюу бензин, дизелээр ажилладаг автомашины хэрэглээ хүчтэй явсаар байна. Харин 30-аад жилийн өмнөөс энгийн Hybrid буюу хосолмол хөдөлгүүр, 10-аад жилийн өмнөөс Plug-in Hybrid буюу цэнэглэдэг хайбрид машинууд гарч эхэлсэн гэвч хэрэглээ нь уламжлалт шаталтат хөдөлгүүртэй машины зах зээлд хүчтэй нөлөөлж чадаагүй. Олон улсын бодлого гаргагчдын хүлэмжийн хийг бууруулах, агаарын бохирдолтой тэмцэх, шавхагдах нөөцийн хэрэглээг бууруулах туйлын хүсэл нь автомашины технологийн хөгжилтэй давхцаж 100% цахилгаан автомашины эрин үе жинхэнэ утгаараа ирээд байна. Цахилгаан автомашин гэдэг нь батарейтай, түүнийгээ цэнэглээд явдаг автомашин юм. Харьцуулахад 1 удаа банкаа дүүргээд туулах км, 1 цэнэглээд туулах км хооронд ялгаа байхгүй. Ихэнх цахилгаан загварууд зайнаасаа хамаараад 500-1000 км туулах чадвартай болсон. Ирээдүйд энэ тоо улам л өсөх болно.
Цахилгаан автомашины энгийн автомашинаас ялгарах давуу талуудыг танилцуулаач?
Бидний хувьд 2020 оноос BYD бүрэн цахилгаан автомашины брэндийг Монголд нутагшуулан ажиллаж байна. Тийм болохоор мэдэж байгаагаа хуваалцъя. Цахилгааны зардал, шатахууны зардлаас хэд дахин бага. Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцдог, жийп ангиллын автомашин сард дунджаар 500,000 төгрөгийн шатахуун хэрэглэдэг гэж үзвэл яг адилхан хэрэглээнд цахилгаан машин дунджаар 25,000 төгрөгийн цахилгаан л хэрэглэнэ. Тэгэхээр 15-20 дахин бага зардалтай гэсэн үг л дээ. Урсгал засвар, үйлчилгээний зардлыг шууд хэмнэнэ. Мэдээж явах анги болон солигдох, элэгдэх эд ангиуд байлгүй яахав. Гэхдээ улирал тутам хийх ёстой үйлчилгээ гэж байхгүй. Энэ нь маш их цаг зав, мөнгө хэмнэж байгаа нь ойлгомжтой. Хүмүүс ч энд их дуртай байгаа.
Улс орнуудын хувьд байгаль орчинд ээлтэй, цахилгаан автомашины хэрэглээг бодлогоор дэмжих болсон гэж сонссон. Харин манай орны хувьд энэ тал дээр ямар бодлого, зохицуулалт байдаг вэ?
Өндөр хөгжилтэй орнуудын хамгийн сонгодог жишээ бол гааль болон холбогдох бүх төрлийн татвараас чөлөөлдөг. Мөн нийтийн цэнэглэх цэгүүдийг хангалттай байршуулах дээр бодлого хэрэгжүүлж, хотын төвийн өндөр төлбөртэй зогсоолд төлбөргүй зогсох гэх мэт маш олон талаар дэмждэг. Харин манайд цахилгаан автомашиныг агаарын бохирдлын татвараас чөлөөлж, Улаанбаатар хотын хэмжээнд дугаарын хязгаарлалтгүй зорчих зэргээр дэмжиж байна. Цаашдаа илүү олон дэмжих шийдлүүд гарна гэдэгт итгэлтэй байна.
Хүмүүсийн дунд цахилгаан автомашины талаар зарим нэг эргэлзээтэй ойлголтууд байдаг. Жишээ нь ихэнхдээ цахилгаан автомашины засвар, үйлчилгээг хийлгэх газар байдаггүй гэсэн ойлголт байна. Энэ талаар?
Хэрвээ та албан ёсны дилер компаниас цахилгаан автомашин худалдаж авсан бол энэ тал дээр санаа зовох зүйл байхгүй. Дилер компаниуд дээр цахилгаан автомашины засвар, үйлчилгээг хийдэг. Жишээ нь бидний хувьд машиндаа 8 жилийн баталгаа өгч, засвар үйлчилгээ болон сэлбэгийн татан авалт, бэлтгэл байдлаа хангасан байдаг. Нөгөөтээгүүр батарей нь өөрөө бараг 20-оос дээш жилийн насжилттай байдаг учир санаа зовох зүйл байхгүй гэж бодож байна.
Мөн цэнэглэх цэг хангалттай байдаг уу гэх эргэлзээ их байдаг. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
Цахилгаан автомашиныг нийтийн цэнэглэгч болон ахуйн цэнэглэгч гэсэн 2 төрлөөр цэнэглэх боломжтой. Сүүлийн үед ихэнх хүмүүс ахуйн цэнэглэгчийг ашиглаж гэртээ машинаа цэнэглэдэг болсон. Харин нийтийн цэнэглэгч Улаанбаатар хотод 10 гаран ширхэг байна. Улаанбаатар хот өөрөө цахилгаан автомашин унахад их тохиромжтой хот. Нийт талбай жижиг учраас хүмүүсийн өдрийн дундаж явалт дэлхийн дунджаас хамаагүй бага (15-20км) байдаг. Бидний нөхцөлд ойрхон зайтай явдаг учир нэг удаагийн цэнэглэлтээр удаан явах боломжтой. Тиймээс одоогийн байгаа нийтийн цэнэглэгч хангалттай хүртээмжтэй, бидний хэрэгцээг хангаж чадаад байна гэж бодож байна. Нийтийн цэнэглэгчийн тухайд удахгүй орон нутагт ч олноор бий болно гэдэгт итгэлтэй байна.
Та MSM Group компанийн талаар товчхон мэдээлэл бидэнд өгөөч? Мөн танайд цахилгаан автомашины ямар сонголтууд байгаа вэ?
Манай компани бол 20 гаран жилийн туршлагатай, Монголын хамгийн анхны автомашины дилерүүдийн нэг. Бид Mercedes Benz, Ford, Jeep, BYD гэсэн брэндүүдийг төлөөлөн ажилладаг. Үүнээс БНХАУ-ын BYD брэнд бол дэлхийн хамгийн том цахилгаан автомашины брэнд гэдгээр нь хүмүүс сайн мэдэх байх. Манайх одоогийн байдлаар зөвхөн BYD брэндийн цахилгаан автомашиныг харилцагчдадаа санал болгож байна. Цагаан сарын дараа буух татан авалтад том, жижиг суудлын болон жийп ангиллын шинэ загварын цахилгаан автомашинууд ирэх болно. Манайд зочлон ирж сонирхоорой гэж хэлье.
Хүрээлэн буй орчинд ээлтэй ногоон автомашинд зориулсан зээл дээр танай компани Голомт банктай хамтран ажиллаж байгаа шүү дээ. Ногоон зээлд хамрагдах хүсэлтэй хүмүүст хандаад мэдээлэл өгвөл?
Голомт банкны хувьд шинэ зүйлд илүү соргог, шинэлэг ажилладаг гэж боддог. Тиймдээ ч цахилгаан автомашины зээлийг гарган үүн дээр анхаарч ажиллаж байгаад нь баяртай байна. Цахилгаан автомашин авахаар сонирхож буй хүмүүс маань манай дээр ирээд мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөтэй машинаа сонгоод Голомт банкны Ногоон зээлээр маш бага төгрөгийн урьдчилгаа төлөөд авах боломжтой гэсэн үг. Цахилгаан машин хотын хэрэгцээнд маш тохиромжтой, хүмүүс тэр бүр мэдэхгүй байгаа болохоор ирээд үзээсэй л гэж хэлмээр байна.
Цаг гарган ярилцсан танд баярлалаа.
За. Баярлалаа.
Харилцагч та “Ногоон зээл” болон зээлийн шаардлага, нөхцөлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1646 дугаар болон өөрт ойр байрлах Голомт банкны салбар, тооцооны төвд хандаж, эсвэл ЭНД дарж авна уу.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
Өчигдөр, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
Өчигдөр, 10:18
"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын
6-11-2024, 23:56
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
6-11-2024, 23:42
ХААИС Хятадын ном уншлагын танхимтай
4-11-2024, 18:10