Эдийн засаг:
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг хүргэж байна.
- Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн ажлын айлчлал, “Бээжин 2022” өвлийн XXIV олимпын наадмын нээлтийн ажиллагаанд оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.
- Монгол Улсаас Австралийн Холбооны Улс, Шведийн Хаант Улс, Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайдын яамны бүтцэд Консулын хэлтэс байгуулахаар боллоо. 2022 оны батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайдад даалгалаа.
- Хэмжил зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилж, дүрмийг баталлаа. Зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталснаар хэмжлийн нэгж, түүний эталоныг бий болгох, хөгжүүлэх, нэгж дамжуулалтыг хангах зэрэг төрийн чиг үүргийн хэрэгжилтэд ахиц дэвшил гарна гэж үзэж байна.
- Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын “Макс фаундейшн” төрийн бус байгууллагын хооронд байгуулах хамтран ажиллах гэрээний төслийг хэлэлцэн дэмжээд гарын үсэг зурах эрхийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нарт олголоо.
- Хөдөө аж ахуйн ээлжит тооллогыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг баталлаа.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
Өчигдөр, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
Өчигдөр, 10:18
"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын
6-11-2024, 23:56
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
6-11-2024, 23:42
ХААИС Хятадын ном уншлагын танхимтай
4-11-2024, 18:10