Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл

Ашиг сонирхол нь дэндсэн Ү.Амарбат

Хуваалцах:

Засаг барьж байгаа Монгол Ардын нам хүчтэй байж болно. Гэхдээ намын гишүүд нь үүнийг ашиглаж өөрийн амин хувийн эрх ашиг,  намын нэр хүндээр дулдуйдаж аархаж явах нь хэр зохилтой вэ, Д.Амарбаясгалан дарга аа.
Саяхан шударга ёс ярьж Хөгжлийн банкыг цэгцлэх ажилд намаас Б.Эрхэмбаатар, Ү.Амарбат нарыг томилсон. Харамсалтай нь хууль зөрчин томилогдож байгаагаа Ү.Амарбат өөрөө маш сайн мэдмээр юм. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн нь нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгогдож, бие даан ажиллаж банканд хяналт тавьж ажиллах чиг үүргийг хүлээдэг. Гэтэл Ү.Амарбат лифтээр шууд өгсөж томилогдов. Хуульч хүн бол ёс зүйн хэм хэмжээгээр татгалзах ёстой. Томилогдмогц шууд Эрсдэлийн хорооны тэргүүнээр сонгогдож, намынхаа төлөө ажиллах нь дамжиггүй. Ардчилсан намыг намнах, намын гишүүдийн цэвэрлэгээг хийлгэхээр түүнийг явуулсан нь ч тодорхой юм. Засаг барьж байгаа намын таван гишүүн төрийг төлөөлж Хөгжлийн банканд 2016 оноос сууж байгаа. Дээр нь хараат бус гишүүн нь намын гал тогооны хүн байхад энэ банк сайжирна гэдэгт хэн итгэх вэ?
Тэрээр их аархуу амбицтай нэгэн. Монголын залуучуудын холбооны дэд тэргүүнээр сонгогдож Залуучуудын холбооны арын алдартай шинэ барилгын асуудалд өөрийн амин хувийн ашиг сонирхлыг хөөн нэр холбогдож байгаа талаар Залуучуудын холбооны гишүүд жиг жуг ярьж байгаа бололтой.
Toim.mn


скачать dle 12.0