Мэдээ мэдээлэл

Нийслэлд 155 гэрлэн дохио ажилладаг

Хуваалцах:

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Мэдээлэл, технологи, техник ашиглалтын  хэлтсийн дарга Ц.Мөнх-Очир нийслэлийн авто замууд дахь гэрлэн дохионы талаар мэдээлэл өглөө.
-Улаанбаатар хотын хэмжээнд хэчнээн гэрлэн дохио ажиллаж байна вэ?
-Нийслэлд 155 гэрлэн дохио ажиллаж байгаа. Үүнээс 1-2 нь эвдрэл гэмтлийн улмаас ажиллахгүй байх тохиолдол бий. Манайхаас ажиллахгүй байгаа гэрлэн дохиог яаралтай засаж янзалдаг. Шинээр байршуулж буй гэрлэн дохиог шалгаж, нягтлаад ашиглалтад оруулдаг.
-Гэрлэн дохионы ашиглалтын хугацаа хэдэн жил байдаг вэ? -Ер нь насжилтыг арван жил гэж үздэг. Гэхдээ яг арван жил гээд хүлээгээд байдаггүй. Солих хугацаа нь болоод эвдрэл гэмтэл гарвал тэр үед нь тохирсон засвар шинэчлэлтийг хийдэг. Гэрлэн дохиог заавал хосоор нь байршуулж суурилуулдаг. Энэ нь нэг гэрлэн дохионд гэмтэл үүсвэл иргэд нөгөө талын гэрлэн дохиог ашиглах зориулалттай. Харин тэр хугацаанд манай инженерүүд тухайн гэмтлийг засварладаг.
-Гэрлэн дохионы засвар үйлчилгээг хэн хариуцдаг вэ?
  -Манай байгууллага хариуцаж ажиллана. Гэрлэн дохио эвдэрвэл манай инженер техникийн баг очиж юунаас болсон байна гэдгийг тодорхойлдог. Харин заавал өргөгч машин хэрэг болох эсвэл газар доогуур явсан утсанд гэмтэл учрах юм бол туслан гүйцэтгэх компанийн  туслалцааг авдаг.
Гэрлэн дохионы гэмтэл ихэвчлэн зуны улиралд их гардаг. Учир нь газар доогуур байгаа өвөл  хөлдсөн утас зун нь гэсээд богино холболт үүсэх, ус орох түүнээс үүдсэн  гэмтэл их гардаг. Тэр тохиолдолд манай байгууллага утсыг нь солих,  яаралтай үед нь түр холбох арга хэмжээг авдаг. Одоогоор туслан гүйцэтгэх компанийг сонгоогүй байгаа.
Эх сурвалж: Замын хөдөлгөөний удирдлагын төв
скачать dle 12.0