Эдийн засаг:
Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Одын санаачилгаар “Монгол эрчүүдийн улсын зөвлөгөөн”-ийг энэ жилээс эхлэн жил бүрийн 3 сарын 18 нд уламжлал болгон зохион байгуулахаар болжээ. Уг зөвлөгөөн энэ оны гуравдугаар сарын 18-нд болох ба зөвлөгөөнд Монгол эр хүн бүр оролцох эрхтэй бөгөөд Монгол орныхоо өнцөг булан бүрээс, мөн салбар бүрийн эрчүүдийн төлөөллийг урьж оролцуулна. Уг зөвлөгөөний зорилго нь Монгол эр хүн, Монгол аав хүн , Монгол нөхөр хүн, Монгол хөвгүүн гэж ямар байх ёстойг тодорхойлох, өөрөөр хэлбэл, сүүлийн үед Монгол эр хүний зан араншин, бие бялдар өөрчлөгдөж байна гэх шүүмжлэл нэлээд гарах болсон тул уг зөвлөгөөнийг зохион байгуулж “Монгол эр хүн ямар байх ёстой, дэлхийн бусад улсын эрчүүдээс юугаараа бид ялгарах ёстой зэрэг асуудлаар хэлэлцэж тал бүрийн төлөөллийн санаа бодлыг сонсохоор зорьж байгаа аж. Тус зөвлөгөөнд оролцогчид Монгол эр хүний бие бялдар, оюун санаа, зан чанарыг зөв тодорхойлж, эрчүүдийн шүүмжлэл дагуулсан нийтийн алдаа дутагдлыг засаж залруулах талаар эрчүүддээ зориулсан уриалга гаргахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
Өчигдөр, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
Өчигдөр, 10:18
"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын
6-11-2024, 23:56
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
6-11-2024, 23:42
ХААИС Хятадын ном уншлагын танхимтай
4-11-2024, 18:10