Мэдээ мэдээлэл

Ч.Мөнхбаярыг гадаадын тагнуулын албаны тэжээвэр гэдгийг батлах баримтууд

Хуваалцах:

Гадаадын тусгай албаныхантай хамтран ажиллаж, мөнгөн урамшуулал авч байгаад үйлдэл дээрээ баригдсан Ч.Мөнхбаярын талаар Тагнуулын Ерөнхий газраас албан ёсоор мэдээлэл өгсөн. Эх орныхоо эсрэг ажилласан Ч.Мөнхбаяр гэж яг хэн бэ, юу хийдэг байсан талаарх хэвлэлд өгсөн ярилцлагуудаас нь дараах мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
Уралын их сургууль, МУИС-ийг төгссөн сэтгүүлч мэргэжилтэй гэж албан ёсны намтартаа бичдэг. 1990 оны дундуур борооны дараах мөөг шиг бужигнаж байсан шар сонины чөлөөт сэтгүүлчээр ажлынхаа гарааг эхэлсэн. Сэтгүүл зүйн чиглэлээр бүтээж туурвисан дорвитой бүтээлгүй аж. Тогтсон редакци байгууллагад харьялагдаж байгаагүй.
2000 оны эхээр байгаль орчны чиглэлийн иргэний хөдөлгөөнүүдийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоноор тэмцэгч-эсэргүүцэгч нэгэн болсон. ЭЧХНам, МАХН-аас УИХ-д нэр дэвшиж байсан ба Ногоон намын ЕНБД хүртэл хийж явжээ.
Монгол Улсад бүртгэлтэй 20 орчим ТББ, хөдөлгөөний тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүнчлэлтэй. Товч дурьдвал:
Японы Токио, Монголын Улаанбаатар, Шведийн Стокхольм хотуудад эсэргүүцлийн арга хэмжээнүүд зохион байгуулсан Өмнөд Монголын Их Хуралдай /ӨМИХ/ гэх байгууллагын Байнгын зөвлөлийн гишүүн хэмээн 2021 оны 09,25ны өдөр сайтад өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Хамгийн анхаарал татаж буй нь түүний тэргүүлсэн хөдөлгөөн, ТББ-д нь бүгд шахуу гадаад дахь монгол угсаатан хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг хамгаалж, Монголын тэмцэгч гэдгээр гадны улс орнуудад Монгол Улсыг төлөөлдөг байжээ.
Хазар монголчуудаа аварья ТББ-ын тэргүүн
Монгол хүн монгол хүндээ тусалья ТББ-ын тэргүүн
БНХАУ-ын Өвөрмонгол дахь үндэсний бичиг үсгийг хамгаалах хөдөлгөөн
ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн малчдын бэлчээр нутгаа хамгаалах хөдөлгөөнд Монгол Улсыг төлөөлсөн гишүүн зэрэг сэтэртэй.
Харин Монгол Улсын төлөө, монголчуудын эрх ашгийн төлөө гэх тэмцэл нь хутган үймүүлэх чиг хандлагатай байдаг бөгөөд ихэвчлэн МУ-ын стратегийн ач холбогдолтой улсын хөгжил, гадны улс орнуудаас хараат бус байх ач холбогдол бүхий төсөл хөтөлбөрүүдийг эсэргүүцсэн байдаг. Үүнээс дурьдвал:
-Багануурын цахилгаан станцыг өргөтгөхийг маш ихээр эсэргүүцсэн. Энэ төсөл нь
Багануурын нүүрсний уурхайг түшиглэсэн том оврын цахилгаан станц (700 МВт) барьснаар  төвийн бүс, дорнод бүс, говийн бүсийн  цахилгаан хангамжийн найдвартай эх үүсвэрийг бий болгосон. Өргөтгөсөн эх үүсвэрийн үйл ажиллагаатай уялдуулан цахилгаан дамжуулах сүлжээг шинэчлэн сайжруулсан. Цахилгаан эрчим хүчний эрэлт, импортоор худалдан авч буй эрчим хүчний үнийн  өсөлтийг бууруулж хэрэглэгчдийг хямд, найдвартай эрчим хүчний эх үүсвэрээр хангах боломж бий болгосон.
-Бээжингийн олимпийг эсэргүүцсэн бөгөөд энэ нь Дэлхийн энх тайвны бэлэгдэл болсон олимпын наадмыг эсэргүүцснээрээ олон улсад манай улсыг шившигтэй харагдуулахаас өөрөөр гийсэн зүйл байхгүй.
-Nonaadam хөдөлгөөнийг тэргүүлж Монгол үндэстний өв соёлын нэг хэсэг болсон Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхийг эсэргүүцсэн. Энэ нь мөн л Монголчуудыг хуваан талцуулж хооронд нь дайсагнуулснаас өөр үр дүн гараагүй.
-Казакстаны үймээнийг дэмжиж сурталчилж байсан нь маш хортой бөгөөд бослого үймээнийг турхир ч байсан боловч хулхи тэмцэгчийн үгэнд хэн ч ороогүй байдаг.
-Гадаад дахь монгол угсаатнуудын төлөө гэх нэрийн дор хуулийн төсөл боловсруулж УИХ-ын гишүүдэд нөлөөлсөн.
-"Монгол үндэстнийг нэгтгэх шинэ төлөвлөгөө" гэгчийг боловсруулав
-Монголд гадаадын уугуул монгол хүн амьдарч болох "Уугуулшууллын" хуулийн төслийг 2006, 2009 онд
-Хүссэн гадаадын уугуул монгол хүнд давхар иргэншлэл, иргэний үнэмлэх олгох "Элэгшүүллийн" хуулийн төслийг 2007, 2009 онд төрд өргөн барьсан нь төрийн бодлогод тусгалаа олоод явж байна. Хожим газар нутгаараа нэгдэх боломж гарч ирвэл хэрхэх талаар ч бичсэн хэмээн өнгөрсөн намар нэгэн сайтад өгсөн ярилцлагадаа хэлж байжээ.
-Мөн тэрбээр 2012 онд Төрийн ордны гадаа шар нунтаг цацаж террорийн чанартай үйл ажиллагаа зохион байгуулсан хэмээн 24 цаг саатуулагдаж байв.
-Эгийн голын УЦС-ыг бүрэн утгаар нь эсэргүүцэж энэ төслийн хэрэгжилтийг гацаах үйлсэд Ч.Мөнхбаяр онцгой гавьяа байгуулснаар  шанд нь бид өнөөдрийг хүртэл Баруун бүсийн аймгуудыг эрчим хүчээр хангахын тулд өндөр өртөгтэй цахилгаан эрчим хүч авахаар жил бүр 1 тэрбум ам долларыг ОХУ-д төлж байна.
Энэ асуудлыг дотооддоо шийдэхийн тулд, баруун бүсийн эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болгох, МУ Эрчим хүчний хараат бус байдлаасаа ангижирхийн тулд Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барьж байгуулахаар болсон. Үүнийг мөн л эсэргүүцсэн цохиж явсан.
-Дөргөний УЦС-ыг мөн л эсэргүүцэж байсан. Энэ төсөл харин хэрэгжснээр ОХУ-аас авах эрчим хүч тасалдах, эсвэл байгалын давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөр гэмтэл гарах, шон унах зэрэгт Дөргөний УЦС баруун аймгуудын нэгдүгээр хэрэглэгчид болох Эмнэлэг, яаралтай тусламжын төвүүд гэх мэт онцгой обектуудийг эрчим хүчээр хангасаар байна.
-Тайширын УЦС-ыг барьхад мөн л эсэргүүцэж байсан.
-Ураныг эсэргүүцэх нэрийдлээр Дорноговь аймгийн Улаанбадрах сумынхныг өвчний үүр болсон, эмэгтэйчүүд нь бүгд зулбадаг, мал хуй нь мутацид ордог гэх мэт суртал ухуулгыг байнга явуулснаараа тус биш ус болж тухайн бүсийг Чернобилийн бүс нутаг лугаа үзэгдэх болсонд нутгийн иргэд маш ихээр ундууцдаг байна.
Тэрээр тэмцлийнхээ байг ихэвчлэн ОХУ-ыг муулах, үзэн ядуулахын тулд тархи угаах шинжтэй олон тооны ярилцлага, нийтлэл, суртал ухуулгын кампанит ажлыг олон жилийн турш идэвхтэй явуулж байна. Дараагийн бай нь мэдээж БНХАУ. Урд хөршийн хамгийн дургүй сэдвүүдийг хөндөхийн зэрэгцээ байнга муулах, монголчуудтай хагаралдуулах, БНХАУ-ын дотоод хэрэгт МУ-ын иргэд, Иргэний нийгмийн байгууллагыг өдөөн турхирах үйлдлүүдийг олон жилийн турш тогтвортой хийсээр ирсэн байдаг. Ингэхдээ өөрийгөө цогтой тэмцэгч хэмээн өргөмжилж, Иргэний нийгмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудтай байнга холбогдож тэднийг хатгах, сэнхрүүлэх, аливаа бослого үймээнд өдөөн турхирах үйлдлийг мөн байнга хийдэг байсан аж. Иргэний нийгмийн байгууллагын зарим эх сурвалжуудын хэлж байгаагаар "Ч.Мөнхбаяр нь уулзалтууд дээр тогтмол зургаа авхуулья хэмээн гэрэл зураг дардаг байсан нь цаашаа тайлагнахдаа баталгаажуулдаг байсан байна" гэцгээж байв. ТЕГ Ч.Мөнхбаярыг баривчлахдаа аль улсын тагнуулын байгууллагатай харьцдаг байсныг хууль журмын дагуу нууцалсан байдаг. Дээр дурьдагдсан үйлдлүүдээс нь харахад  МУ 2 хөрштэйгээ үл ойлголцолтой байх нь хэнд ашигтай вэ гэдэг дээр АНУ-ыг хардаж болохын. Учир нь хоёр хөршийн аль аль нь АНУ-тай үл ойлголцохын зэрэгцээ бие биендээ эдийн засгийн болон бусад байдлаар хориг тавьж боёкотлодог. Украйн ОХУ-ын хурцадмал асуудлаас үүсэлтэй энэ нь улам идэвхжсэн. Харин манай улсын хувьд гуравдагч хөршөөр сүүлийн 10 гаруй жил АНУ тодорхойлогдог гэсэн судалгаа байдаг. Гэтэл Афганистан, Сири, Ливи, Ирак зэрэг улсуудыг дотроос нь үймээн дэгдээлгэчихээр авардаг баатар болоод ноёрхлоо тогтоочихдог Америкчуудад жижиг буурай манайх шиг улс инээдэм биз. Мэдээч нөхдүүд өөрсдөө гардан зохион байгуулахгүйгээр Тайван, Хонгконг зэрэг холбоотон талуудаасаа туршуул тавьсан байхыг үгүйсгэхгүй. Ямартаа ч ийнхүү тэмцэгчийн баг зүүсэн урвасан хулгайн хийсэн үйл бүр "бадарчин явсан газар балагтай, батгана суусан газар өттэй" гэдэг нь болж улсын хөгжилд хор цацаж, 2 хөршид болон гадны улс орнуудад Монголыг муухай харагдуулах сонирхолтой байсан үйлдэл нь ийнхүү эцэс болжээ. Энэ мэт наанаа эх орон, газар шороо хэмээн цээжээ дэлдэх хулхи тэмцэгчид цаанаа ямар их гай тотгор тарьж байдгийг цухас дурьдахад энэ болой.
Эх сурвалж: Nuur.mn
https://nuur.mn/p/8758



скачать dle 12.0