Эдийн засаг:
Төгрөгийн ханш эрчимтэй суларсаар.
Төв банкнаас зарладаг төгрөг ам.долларын эсрэг харьцах албан ханш 2,666.36 төгрөгтэй тэнцлээ.
Ердөө сүүлийн дөрөв хоногт гэхэд төгрөг долларын эсрэг 16 төгрөгөөр сулраад байна.
Өнөөдөр 10:30 цагийн байдлаар Найман шарга хар зах дээр ам.доллар худалдан авах ханш 2,670, зарах ханш 2,675 төгрөг байгаа юм.
Хэдийгээр өнгөрсөн 2018 онд төв банк валютын албан нөөцөө нэмэгдүүлж 3.4 тэрбум долларт хүргэсэн, нийт 22 тонн алт худалдан авсан, түүхий эдийн үнэ өсөж, экспортын орлого нэмэгдэж төсөв сүүлийн зургаан жилд анх удаа ийнхүү эерэг гарсан ч төгрөг ийнхүү долларын эсрэг эрчимтэй суларсаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ эрчимтэй өссөөр байна.
График 1, төгрөг/ам.доллар албан ханшийн өөрчлөлт,
2018 оны арваннэгдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотын инфляц 9.3 хувьтай байгаа.Үүнээс үзвэл эдийн засгийн өсөлт нэмэгдэж байгаа ч бага, дунд орлоготой иргэдэд чиглэсэн дорвитой бодлогогүйгээс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, ядуурал улам бүр нэмэгдэх нөхцөлийг даамжруулсаар байна.
Төв банкны зүгээс иргэдийн хэрэглээний зээлийн эрчимтэй өсөлтийг бууруулахаар хоёр төрлийн өөрчлөлт хийгээд буй.
Учир нь иргэдэд өрийн дарамт улам бүр бий болсоор буйг сануулсаар байгаа. Нэг талаас зээлийг хумиад, нөгөө талаас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсээр байгаа нь бодит үнэн.
Харин иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, нийлүүлэлтийн гаралтай инфляцын зохицуулалтын бодлогууд дутагдсаар байна.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18