Мэдээ мэдээлэл

Яруу найрагч Д.Ган-Очирын “ДОРНОД НУТАГ МИНУ” уран бүтээлийн цэнгүүн Чойбалсан хотод болно

Хуваалцах:


Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, яруу найрагч Даваасүрэнгийн Ган-Очирын "Дорнод нутаг мину” тайлан концерт эр цэргийн баяраар Чойбалсан хотод зохион байгуулагдах гэж байна.
Монголын орчин цагийн дууны урлагт олон арван дууны шүлэг найраг туурвиж өөрийн бүтээлээрээ Монголын залуусын нэгэн үеийн төлөөлөл болон бүтээж яваа Дорнод нутгаас төрсөн яруу найрагч Д.Ган-Очиртой хамтран уран бүтээл хийгээгүй хөгжмийн зохиолчид өдгөө алга. Түүний урын санд барагцаагаар 300 гаруй дуу байдаг бөгөөд одоо ч дууны уран бүтээлээ бичиж, зохиож, хамтран ажиллаж энэ цагийн соён гэгээрлийн ажлаа зогсолтгүй хийсээр байна.
Эрхэм найрагч өөрийн төрсөн нутагтаа эр цэргийн баярыг тохиолдуулан "Дорнод нутаг мину” нэртэй уран бүтээлийн тайлан концертоо тавихаар бэлтгэл ажилдаа хэдийн оржээ. Цар тахлын хорио цээрийн дэглэмтэй 2 жил гаруй хугацаанд олон нийтийн болоод соёл урлагийн арга хэмжээ уулзалт, үдэшлэг-цэнгүүн зохиогдоогүй Дорнодчууд ийнхүү нутгийнхаа найрагчийн уран бүтээлийн цэнгүүнийг үзэн тайтгарч, таашаал эдлэх нь гарцаагүй.
Түүний энэ удаагийн уран бүтээлийн концертонд МУГЖ дуучин Х.Болормаа, МУГЖ дуучин Ц.Ганзоригт, "Аянга” хамтлаг, "Нюанс” хамтлаг, "Элькандор” хамтлагийн дуучин МСТА П.Хэрлэн, "Айзам-2” хамтлагийн дуучин МУСТА Э.Мөнхбаяр, дуучин Н.Амаржаргал, МУСТА дуучин Ц.Март нар урилгаар оролцож байгаа бөгөөд мөн шинэ залуу үеийн төлөөлөл болсон ЦДБЭЧ-ийн дуучин МУСТА Д.Алтанхүү, МУСТА Г.Дэлгэрцогт, Г.Энхцэцэг, Ш.Хүрэлбаатар, хөтлөгчөөр яруу найрагч Ч.Ууганбаяр, "Алтан гадас одон”-т Дорнод аймгийн Хөгжимт Драмын театрын дуучин Б.Мөнх-Амьдрал, М.Мөнхжаргал, О.Номин-Эрдэнэ, С.Ангараг, О.Оюунцэцэг зэрэг уран бүтээлчид оролцох гэж байна.
Баттай эх сурвалжийн мэдээгээр эрхэм найрагчид нутгийн зон олноос хүсэлт, санал ирсэнийг "Дорнод аймгийн нутгийн зөвлөл”-дөө уламжилснаар ДОРНОД НУТАГ МИНУ уран бүтээлийн цэнгүүн ийнхүү зохион байгуулагдахаар болсон гэнэ шүү.
 

скачать dle 12.0