Мэдээ мэдээлэл

Дуучин Хүрэлээ "Хайрлаж амьдарна" тоглолтоороо хайрыг түгээнэ

Хуваалцах:


Соёлын тэргүүний ажилтан Дуучин Хүрэлээ гурав дахь бие даасан VIP тоглолтоо хийхээр товоо зарлав. Тэрбээр Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Хатан сайхан ижий, халамжит үзэсгэлэнт хань, хонгор үрс, хамгийн дотны бүхэндээ хайрыг түгээхээр Хайрлаж амьдарна тоглолтоороо бэлэг барихаар болжээ.
Хайрлаж амьдарна  тоглолтод урилгаар Хар сарнай хамтлагийн дуучин Амараа буюу С.Амармандах, Элкондор хамтлагийн дуучин П.Хэрлэн, дуучин Үүрээ нар хүрэлцэн ирж ая дуугаа өргөхөөс гадна үзэгчдийг гайхалтай гэнэтийн бэлэг хүлээж буй гэнэ. 
Тэрбээр анхны бие даасан тоглолтоо Миний дурласан бүсгүй нэртэйгээр хүргэж олны хайр хүндлэлийг хүлээсэн нэгэн юм. Хоёрдахь  тоглолтоо урлагийнханаас анхлан зоригтойгоор  сурагчийн алдрыг магтан дуулсан Мөрөөдлийн зүг тоглолтоо толилуулж магтаалын үгээр сайшаагдаж байв. Багаасаа дуулах мөрөөдөлтэй явсан Хүрэлээ өдгөө уран бүтээлийн замналаа таслахгүй оргил өөд тэмүүлэн хөдөлмөрлөсөөр явна. Уншигч та бүхнийг Хайрлаж амьдарна тоглолтоор хамгийн хайртай бүхэндээ бэлэг барьж нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг урьж байна. Ингээд дуучин Хүрэлээгийн хайрын дууны цоморлогоор аялуулъя.
Хайрлаж амьдарна тоглолт гуравдугаар сарын 06-нд 19:00 цагт AURUG PALACE-т болох юм. Уг тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 7732-8203, 89108203, 99108203 дугараас лавлах боломжтой. 

скачать dle 12.0