Мэдээ мэдээлэл

Н.Номтойбаяр: У.Хүрэлсүх 125 тэрбум төгрөгийн Нефть бүтээгдэхүүн хадгалах байгууламжийг “Содмонгол”-д шууд гэрээгээр өгсөн

Хуваалцах:

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр /2019.1.10./ ноцтой мэдэгдэл хийлээ.

Тэрээр “…Би нэг баримт дэлгэх гэсэн юм. Хугацаа шаардсан ажил байсан. Сурагаар мэдээлэл хийж болохгүй. Нотлох баримт байх хэрэгтэй. Энэ юу вэ гэхээр, Шинэ нисэх онгоцны буудал гэдэг томоохон төсөл сүүлийн арваад жилд хэрэгжиж байгаа. Энэ төсөл Японы хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдаж байгаа. Үүнийг та бүхэн мэднэ. Энэ зээлийн хүрээнд 5.3 сая иень буюу монголоор 125 тэрбум төгрөгийн Нефть бүтээгдэхүүн хадгалах байгууламжийг барьж ашиглалтад оруулахад бэлэн болсон байна. Японы талаас энэ байгууламжийг ашиглах, менежмэнтийг хийх сонирхолгүй байгаагаа албан ёсоор илэрхийлсэн. Гэтэл энийг Концессын тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалт зарлаж, шаардлага хангасан компаниуд хэрэглэх ёстой байтал “Содмонгол” компанитай шууд гэрээлэх эрхийг 2018 оны долдугаар сарын 9-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Үүнийг ЗТХЯ-наас зохих хууль, тогтоомжийн дагуу саналыг боловсруулж хүргүүлнэ үү гэсэн бичигҮндэсний хөгжлийн газарт ирсэн байдаг юм байна лээ.
Үндэсний хөгжлийн газар уралдаант шалгаруулалтаар хуулийн дагуу явуулах ёстой гэсэн хатуу зарчмын байр суурь илэрхийлээд холбогдох тогтоолын төслийг боловсруулж явуулсан байдаг юм байна лээ.
Мөн ЗГХЭГ-ын Ажлын алба хууль тогтоомжийг үндэслэл болгоод уралдаант шалгаруулалт явуулах ёстой гэсэн тогтоолын төслийг зохих албан тушаалтны цохолттойгоор Засгийн газрын хуралдаанд оруулсан боловч Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх шууд гэрээ байгуулах шийдвэрийг гаргасан.
Үүнийг хууль хяналтын байгууллагад өгнө. Шалгуулна. Нотлох баримтууд бүгд энд байгаа” гэлээ.

Б.Очир /ЗУУНЫ МЭДЭЭ/скачать dle 12.0