Мэдээ мэдээлэл

Төгсөх ангийн оюутнуудад ажлын байрны урилга гардууллаа

Хуваалцах:

Төгсөх ангийн оюутнуудад ажлын байрны урилга гардууллаа

 

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийн санаачилгаар жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Ажлын байрны нээлттэй өдөрлөг-2022”-т “Тавантолгой төмөр зам” ХХК оролцож байна.

Өдөрлөгийн үеэр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал төгсөх ангийн таван оюутанд “Тавантолгой төмөр зам” ХХК-д ажиллах урилгыг хүргүүлсэн бөгөөд Дэд захирал Я.Намсрай, ХШҮДА-ын албаны дарга Б.Энхбат нар Үйлдвэрлэлийн автоматжуулалт, машины электрон систем ангийн Б.Мөнх-Өлзий, Б.Жаргалсайхан, Н.Энхбаяр, Авто инженер хөтөлбөрийн дотоод шаталтын хөдөлгүүр ангийн А.Дүүрэнбаяр, Ш.Золбаяр нарт урилгыг гардуулан өглөө. “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захиалгаар ШУТИС-ийн МТС-д Төмөр замын тээврийн менежментийн анги нээгдэж, анхны ангид “Тавантолгой төмөр зам” ХХК-иас 20 ажилтан, алба хаагчид суралцаж байна.

ШУТИС-ийн МТС-ийн захирал Ж.Хашбат өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ үйл ажиллагааг нь дэмжин ажиллаж, төгсөгчдийг ажлын байраар ханган, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, чин сэтгэлээсээ дэмжин ажилладаг хамтрагч байгууллагууддаа талархал гардууллаа.  Тус сургуультай байгуулсан хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд цаашид төмөр замын мэргэжлийн инженер бэлтгэх, давтан сургах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх компанийн ажилчдыг мэргэшүүлэх, төгсөгч оюутнуудыг ажлын байраар хангах зэрэг чиглэлд хамтран ажиллаж байна. Уг нээлттэй өдөрлөгийг төгсөгч оюутнуудыг ажилд зуучлах болон зуны амралтаараа ажиллах сонирхолтой суралцагч оюутнуудыг дадлага хийх, ажлын байрны мэдээллээр хангах, ажил олгогч компаниудтай холбох зорилгоор зохион байгуулдаг аж.

 

скачать dle 12.0