Мэдээ мэдээлэл

“Hacker” УСК-ын энэ сарын 13-наас бүх кино театруудаар нээнэ

Хуваалцах:

 

Адалт явдалт, онц сонирхолтой “HACKER” уран сайхны кино 5-р сарын 13-наас бүх кино театруудаар нээлтээ хийхэд бэлэн болоод байна. Тус уран бүтээлийн найруулагчаар “Эмоци” продакшны жүжигчин “Манайд нэг удаа”, “Төлөөс” зэрэг үзэгчдийг байлдан дагуулсан киноны найруулагчаар ажилласан Мөөжиг буюу Ө.Мөнх-Эрдэнэ ажилласан бол гүйцэтгэх продюсерээр жүжигчин Х.Манлайбаяр, Р.Адъяа нар ажиллажээ.

 

 

Харин тус уран бүтээлийн голд дүрд та бидний сайн мэдэх “Gangbay” хамтлагийн дуучин, жүжигчин С.Баянмөнх, залуу жүжигчин Отгонтуул, УДЕТ-ын жүжигчин СТА О.Гэрэлсүх, “Өрийн” дэвтэр контентын Н.Баясгалан, залуу жүжигчин У.Билэгт-Од, “Этик” продакшны жүжигчин Д.Төмөрбаатар нар тогложээ.

Киноны гол дүрийн эзэн Түшиг бол Монголдоо өндөр зэрэглэлд багатах “Хакер” залуу юм. Нэг л өдөр өөрөөс нь бүх холбоогоо таслан алга болсон түүний хайртай бүсгүй Бадмаараг нь түүний амьдардаг хаалганы өөдөөс харсан хаалганд нь нүүж ирснээр киноны үйл явдал эхлэх болно.

Алга болсон шалтгааныг нь асуухад Цэгц гэх эрхэм Бадмаарагын аавын “Бадмаараг” ББСБ-ыг өөрийн болгож бүх хөрөнгийг  хууль бусаар булаан авсан бөгөөд Бадмаараг охиныг барьцаалан нууц амрагаа болгож байсан тухай сонсох болно.

 

Цэгцийн хууль бусаар “койно”  гаргаж амжилттай яваа байдал нь Түшигт хамгийн том давуу тал болсон бөгөөд бүх хууль бус үйлдэлийг нь ил болгохыг хичээж эхэлнэ. Түшиг алдсан цаг хугацаа, хайрынхаа төлөө бүхнийг эргүүлэн авхаар ББСБ болон Цэгцийн “Кайш мааны” апликэйшиныг хакердаж асар их мөнгөө хормын дотор алдсан Цэгц, Түшиг Бадмаараг хоёрын хойноос эрэл хайгуул хийнэ.

скачать dle 12.0