Спорт / Мэдээ мэдээлэл

Сүхбаатарын талбайд “Нийтийн хөл бөмбөг” өдөрлөг эхэллээ

Хуваалцах:

Сүхбаатарын талбайд “Нийтийн хөл бөмбөг” өдөрлөг эхэллээ

 

Монголын Хөл бөмбөгийн Холбоо 2022 оны тавдугаар сарын 8-аас ‘Нийтийн хөл бөмбөг” өдөрлөгийг Сүхбаатарын талбайд эхлүүллээ. Нээлтийн өдөр Сүхбаатарын талбай дахь ногоон талбайд Өсвөрийн Академи, Би Си Эйч Лионс, Ховд, Төв Буганууд, Атлетик 220 клубүүд нийтийн хөл бөмбөгийн хөтөлбөр зохион явуулжээ.

Монгол Улсад олон улсын жишгийн дагуу нийтийн хөл бөмбөгийг өргөн цар хүрээнд хөгжүүлэх зорилготой уг төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжин, ивээлдээ авсан бөгөөд МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Нийслэлийн Тамгын Газар, Нийслэлийн Спортын Газар, ҮХАҮТ, Боловсролын Ерөнхий Газартай хамтран ажиллаж байна.

Мөн МХБХ-ны нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжин ажилладаг Монголын Хараагүйчүүдийн Хөл бөмбөгийн Холбооны хамт олон өөрсдийн танилцуулгыг хийж, нийтийн хөл бөмбөгт орхигдуулж болшгүй чухал нэг хэсэг болохоо харуулав.

Нийтийн хөл бөмбөгийн үйл ажиллагаа энэ сарын 18-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: MFF

скачать dle 12.0