Эдийн засаг:
Өнгөрсөн оны 10 дугаар сард Жакартагаас хөөрөөд удалгүй осолдсон “Лион Эйр” нислэгийн компанийн “Боинг 737 Мах” онгоцны хар хайрцгийг олсон байна. Жакартагаас Панкал Пинанг руу хөөрсөн JT610 нислэгийг үйлдэж байсан онгоцонд 189 зорчигч, багийн гишүүн байснаас амьд хүн үлдээгүй.
“Боинг 737 Мах” онгоцны нисгэгч Жакартагаас хөөрсөн даруйдаа нисэх буудалд эргэж газардах зөвшөөрөл хүссэн ч холбоо тасарсан гэж мэдээллэж байгаа. Мөрдөгчид онгоцонд техникийн гэмтэл гарсан гэж үзсэн.
Хайгуулчид өнөөдөр онгоцны дуу бичлэгийн хар хайрцгийг олсон байна. Индонези улсын тээврийн аюулгүй байдлын хорооны дэд дарга Харё Сатмико энэ талаар мэдээлжээ. Орон нутгийн цагаар өглөөний 09:00 цагт хайр хайрцгийг тэнгисийн эргийн шавар доор найман метрийн гүнээс олжээ.
Хар хайрцагнаас маш сул дохио илгээж байсан байна. Дуу бичэгчид хадгалагдсан жолооч болон нислэгийн хяналтын төв хоорондын яриа ослын шалтгааныг тодруулахад маш том тус хүргэнэ гэж хүлээж байгаа юм.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард буюу онгоц осолдсоноос сарын дараа мэдээлэл бичэгч хар хайрцгийг олсон. Хар хайрцагнуудыг задалж мэдээллийг бүрэн уншихад зургаан сар буюу хагас жилийн хугацаа шаардлагатай гэж албаныхан мэдэгдэж байна.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18