Эдийн засаг:
УИХ-ын чуулганы энэ сарын 17-ны хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг баталлаа. Хуулийн төслийг УИХ-ын 20 гаруй гишүүн өргөн барьж, Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ажилласан юм. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг 2001 онд баталж байв. Үүнээс хойш тус хуульд 69 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байдаг. Ийн Зөвшөөрлийн хуулийн онцлох заалтуудыг хүргэж байна.
-Төрөөс 1600 төрлийн зөвшөөрөл олгож байсныг тав дахин бууруулав. Ингэснээр төрөөс олгодог зөвшөөрлийн тоо 320 боллоо.
-Зөвшөөрлийн жагсаалтад туссан зөвшөөрөл тус бүрийн эрсдэлийг үнэлсний үндсэн дээр энгийн болон тусгай зөвшөөрөл гэж ангилав.
-Төрийн байгууллага хуульд заасан хугацаанд өргөдлийн хариуг шийдвэрлээгүй тохиолдолд энгийн зөвшөөрлийг олгосонд тооцно.
-Ашиг олох зорилгоор, эсхүл үйлдвэрлэлийн зориулалтаар газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, байгалийн баялаг, байгалийн хязгаарлагдмал нөөцийг ашиглуулахаар олгосон зөвшөөрлийг хугацаатай олгоно.
-Зөвшөөрлийг олгох, сунгах процессын үйл ажиллагааг зөвшөөрөл хүсэгчид цахимаар, нээлттэй ил тод мэдээлнэ. Зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авснаас хойш зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд ажлын 23 хоногт буюу хуанлийн 30 хоногийн дотор багтаан зөвшөөрөл олгоно.
-Харин зөвшөөрөл сунгах өргөдлийг ажлын 15 өдөр буюу хуанлийн 21 хоногийн дотор шийдвэрлэнэ. Хуульд заасан хугацаанд зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийн хариуг өгөөгүй бол зөвшөөрлийг анх олгосон хугацаагаар сунгасанд тооцно.
-Төрийн байгууллагын зүгээс иргэн, ААНБ-ын зөвшөөрлийн хугацаа дуусахаас 45 хоногийн өмнө энэ тухай мэдээллийг зөвшөөрөл эзэмшигчид мэдэгддэг болно.
-Хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг таван жилээс доошгүй, энгийн зөвшөөрлийг гурван жилээс доошгүй хугацаагаар олгоно.
-Өргөдлийг хүлээн авснаас ажлын хоёр өдрийн дотор баримт бичгийн бүрдлийг шалгана. Баримт бичгийн бүрдэл хангасан гэж үзвэл магадлан шалгах ажиллагааг эхлүүлнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 22. ЛХАГВА ГАРАГ. № 122 (6854)
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
Өчигдөр, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
Өчигдөр, 10:18
"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын
6-11-2024, 23:56
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
6-11-2024, 23:42
ХААИС Хятадын ном уншлагын танхимтай
4-11-2024, 18:10