Орон нутгийн цагаар 2022 оны 08-р сарын 08-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад Хэргийн Сайд Ван И, Монгол Улсын Гадаад Харилцааны Сайд Б.Батцэцэг нар хэлэлцээ хийснийхээ дараа хэвлэлийнхэнтэй уулзав.
Ван И хэлэхдээ "Монгол Улсад хоёр жилийн дараа айлчилж байгаадаа таатай байна. Улаанбаатар хот өөрчлөгдөж байгааг харах мөн таатай байна. Би Монгол Улсын тал нутагт ирж эрч хүчийг мэдэрлээ. Монгол Улсын сайн хөршийн хувьд БНХАУ нь Монгол Улсын гаргаж буй ахиц дэвшилд маш их баярлаж байна".
Ван И Айлчлалын үеэр хоёр талын нийтлэг ойлголтод хүрсэн талаар танилцуулав.
Олон улсын өнөөгийн нөхцөл байдалд Хятад-Монгол хоёр улс нь сайн хөрш, сайн андын хувиар сорилт бэрхшээлийг хамтдаа даван туулахад бэлэн байна.
Хятадын талаас дэвшүүлж байгаа “Бүс ба зам санаачилга”, Монголын талаас дэвшүүлж байгаа “Талын зам”, Хятадын талаас дэвшүүлж байгаа “Дайн дэлхийн хөгжлийн санаачилга”, Монголын талаас дэвшүүлж байгаа “Шинэ Сэргэлтийн бодлого”-ыг уялдуулан хөгжүүлж, хоёр улсын харилцааны хөдөлгөх хүч болгон тодорхойлж байна. Талууд уулзалтын үеэр бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэхээ дахин нотолсон.
Мөн хоёр улс бие биенээхээ язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэж, Хятадын талаас Монголын улс төрийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Монгол Улсын талаас “Нэг-Хятад” бодлогыг тууштай дэмжиж байгаагаа дахин нотолж, бусад улс орнууд Тайвань, Шинжаань, Хонгконгтой холбоотой Хятадын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж байгааг сайшааж, талархал илэрхийлж байна.
Цаашид талууд хил орчмын хамтын ажиллагааг бэхжүүлж, хилийн боомтууд нээх, төмөр зам, автозам зэрэг дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр улсын хоорондын тээврийн гинжин хэлхээг хадгалахад хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн хэлэлцээрээр Гашуунсухайт-Ганцмод төмөр замыг холбох санамж бичигт гарын үсэг зурлаа.
Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг эрчимжүүлэхээ талууд зөвшөөрлөө. Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, бохир ус цэвэршүүлэх байгууламж, мах махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг ард түмэнтэй холбоотой төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээ мөн зөвшөөрлөө.
БНХАУ болон Монгол Улс нь цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааг эрчимжүүлж, ард түмний эрүүл мэнд, амь насыг хамгаалах, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх давтамжийг нэмэгдүүлж, Хятадад суралцдаг Монголын оюутнуудыг танхимаар хичээллэхийг дэмжлээ.
Хоёр улс олон улсын түвшинд хамтын ажиллагаа, уялдаа холбоогоо бэхжүүлж, олон талт үзэл санааг баримтлан нээлттэй олон улсын санаачилгыг дэмжин, Хятадын талаас дэвшүүлж байгаа Даян дэлхийн хөгжлийн санаачилгыг дэмжин, хөгжиж байгаа орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалахаа илэрхийллээ.