Мэдээ мэдээлэл

Дизель түлш, Аи-95, Аи-80 автобензиний үнэ 6 дугаар сарын түвшинд хүрч буурах боломжтой болжээ

Хуваалцах:

Дизель түлш, Аи-95, Аи-80 автобензиний үнэ 6 дугаар сарын түвшинд хүрч буурах боломжтой болжээ

 

ОХУ-ын Роснефть компаниас 2022 оны 8 дугаар сард Монгол Улсад нийлүүлэгдэх А-80, Аи-95, Аи-98 автобензиний импортын хилийн үнэ тус бүр 18.1, 16.8, 16.2 хувиар, дизель түлш 17.4 хувиар тус бүр буурсан байна. Үүнтэй холбоотойгоор манай улсад 8 дугаар сард орж ирж худалдаалагдаж буй Дизель түлш болон Аи-95,  Аи-80 автобензиний литр тутмын үнэ буурч, 6 дугаар сарын түвшинд очих боломжтой болжээ. Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шатахуун импортлогчдын ашиг алдагдлын нарийвчилсан тооцоог валютын ханшийн зөрүүтэй уялдуулан гаргаж, шатахууны үнийн өөрчлөлтөд хяналт тавин ажиллаж байгаа юм байна.

Тус газар шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч ААН-үүд дотоодод худалдаалж буй шатахууны үнийг буулгалгүй нэг түвшинд барьсан тохиолдолд Өрсөлдөөний тухай хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллана хэмээн мэдэгджээ.

Ташрамд дурдахад, өмнөх саруудад шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгчид шатахууны үнийг нэгэн зэрэг ижил хэмжээгээр өсгөхөд шатахуун импортлогч компаниудын ашиг алдагдлын зөрүү хасах гарч УУХҮЯ-наас тодорхой хэлэлцээр, зохицуулалтууд хийсэн байсан учир үгсэн хуйвалдсан гэж үзээгүй юм байна.

e11fcafb6f79830c845753bd6ae40eb0 Дизель түлш, Аи-95, Аи-80 автобензиний үнэ 6 дугаар сарын түвшинд хүрч буурах боломжтой болжээ

                                                           Эх сурвалж: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

скачать dle 12.0