Эдийн засаг:
Жолоочийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д даатгалын гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын тохиолдлыг шалгах, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох, хохирлыг үнэлэхтэй холбогдон гарах зардлыг даатгагч жолоочийн даатгалын сан хариуцна гэж заасан байдаг. Тэгэхээр хохирлын нөхөн төлбөр авч байгаа жолооч автомашиндаа учирсан хохирлыг үнэлүүлсний хөлсөнд даатгалын хохирол үнэлэгч компанид төлсөн төлбөрөө нөхөн төлбөр дээрээ нэмж авна гэсэн үг юм.
Иргэд хуулийн дээрх заалтыг мэддэггүйгээс нөхөн төлбөрийн хамт хохирлыг үнэлэхтэй холбогдон гарсан зардлаа авалгүй, нөхөн олговроо дангаар нь авдаг тохиолдол нийтлэг байна. Жолооч нараас ч энэ талаар цөөнгүй асуулт ирүүлж байгаа тул Хороо зам тээврийн хөдөлгөөнд оролцогчдод хуулийн дээрх заалтыг сануулж, хохирлын нөхөн төлбөрийн хамт уг хохирлоо үнэлэхтэй холбогдон гарсан зардлыг даатгалын компанидаа мэдүүлэн авч ёстой аж.
П.ГОО
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18
"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын
6-11-2024, 23:56