Мэдээ мэдээлэл

Сурагчийн ширээнээс дэлхийн жишиг ажлын байранд

Хуваалцах:

Сурагчийн ширээнээс дэлхийн жишиг ажлын байранд

 

Олон Улсын Мэдээлэл зүйн 34 дэх удаагийн олимпиадад Монгол Улсаа төлөөлж “Нэст Эдүкэйшн” сургуулийн сурагч Б.Бат-Эрдэнэ, Э.Жангар, Сант сургуулийн сурагч Д.Энэрэлт, Сэлбэ сургуулийн сурагч Б.Бэлгүтэй нар амжилттай оролцож, Б.Бат-Эрдэнэ, Э.Жангар нар хүрэл медаль хүртлээ. Мэдээллийн технологийн чиглэлээр гүнзгийрүүлэн суралцаж буй сурагчдын өдөр тутмын үзэж судалж байгаа хичээл, төсөл хөтөлбөрүүд нь ажлын байранд шууд хэрэглэгдэх суурь болж өгдөг нь тус салбарын онцлог, давуу тал юм. 
 
сонин mn
Дижитал шилжилтийн эрин зуунд мэдээллийн технологийн салбарын хөгжил, ирээдүйн шилдэг инженерүүдийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж буй мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын “Нэст Эдүкэйшн” сургуулийн сурагчдаас нийт 35 сурагч Голомт банкны ажлын ярилцлагад орж тэнцсэнээр мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаж байгаа бол Б.Бат-Эрдэнэ, Э.Жангар нарын хувьд Голомт банканд ажиллах урилгыг аваад байна. Дижитал банкны үйлчилгээгээр тэргүүлэгч Голомт банк нь Монгол улсын мэдээллийн технологийн салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээг бодит хэрэглээнд түүчээлэн нэвтрүүлэх, тус салбарын хүний нөөцийг бэлдэх, чадавхжуулах бодит жишгийг тогтоон, дэмжин ажиллаж байна.
скачать dle 12.0