Дэлхийд

Америкт халдвар хамгаалалт хангалтгүй байна

Хуваалцах:

Америкт халдвар хамгаалалт хангалтгүй байна

Цар тахал гарснаас хойш Америкийн засгийн газрын нөөц боломж хүрэлцэхгүй, муж улсуудын халдвар хамгаалалтын бодлого нь харилцан зөрчилдөж, цар тахлыг улс төржүүлэхийн зэрэгцээ амны хаалт зүүхээс татгалзах, вакцинд хамрагдахаас татгалзах үзэгдэл ч хавтгайрав. Их Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, “Америкийн эмзэг бүлгийнхэн цар тахлыг сул орхисон төр засгийнхаа шийдвэрийн төлөөсөнд амь насаа өгч байна гэж мэдээлжээ.

Саяхан Их Британийн "Гардиан" сонинд нийтэлсэн өгүүлэлд тэмдэглэхдээ, Америкийн нийгэм цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг чухалчилж үзээгүйгээс дархлаа сул эмзэг бүлгийн хүмүүст үзүүлэх эрсдэл улам бүр гүнзгийрч, өндөр настан, хүүхдүүд, архаг суурь өвчтэй хүмүүс амны хаалт зүүгээгүй олон тооны Америкчуудын золиосонд амь насаа өргөсөөр байна”гэжээ.

Висконсины их сургуулийн эмнэлгийн халдварт өвчин судлалын тасгийн эрхлэгч Женина Смит хэлэхдээ, манай нэг өвчтөн эрхтэн шилжүүлэн суулгаад удаагүй эмнэлэгт байх үедээ ковид-19 халдвар авсан. Америкийн нийгэмд халдвараас урьдчилан сэргийлэх тухай ойлголт дутмаг, эмзэг бүлэгт анхаарал хандуулдаггүй болохоор тухайн хандлага нь тус улсын нийгмийн эрүүл мэндийн байдалд байнгын хохирол учруулж, эмзэг бүлгийн хүмүүсийн амь нас эрсэдсээр байна гэжээ.

 

CRI

И.Сандаг орчуулав

скачать dle 12.0