Онцлох мэдээ / Видео / Мэдээ мэдээлэл

Л.Энх-Амгалан: Дипломын зөрчилтэй 724 багш байна

Хуваалцах:

Л.Энх-Амгалан: Дипломын зөрчилтэй 724 багш байна

 

Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас багш нарын боловсролын баримт бичигт хийсэн шалгалтын үр дүн, үүнтэй холбоотой цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хийлээ.
 
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд Л.Энх-Амгалан: "Бид 6 сарын турш  багш нарын боловсролын баримт бичигт шалгалт хийлээ.Энэ хугацаанд  ажлын хэсгийн  шалгалтын бичиг баримтууд алдагдсан явдал хүртэл гарсан. Нийт салбарын ажиллагсдын 71 мянган диплом бий. Үүнээс өнөөдрийн байдлаар 59 мянган дипломыг шалгаад байна.
 
Эдгээрээс 442 зөрчил илэрсэн.2000 мянга нь сэжигтэй байна. Дипломын дугаар давхардсан 454 зөрчил байна. Бүртгэлтгүй диплом 139 байна. Шууд диплом бичээд өгчихдөг сургуулиуд бас байна.
 
"Газарчин" их сургууль гэх мэт. Хаагдсан сургуулиудийн гол зөрчил нь огт суралцаагүй хүмүүст диплом олгодог явдал байсан.
Мөн хуурамч дипломуудыг бүртгэлд оруулж, албажуулсан зөрчил их гарч байна. Иймээс эдгээр зөрчлүүдийг бид цагдаагийн байгууллагуудад шилжүүлж байна. Нийт 724 дипломын зөрчилтэй багш нар байгааг зарлаж байна. Эдгээрийн 500 гаруй нь бага ангийн ба цэцэрлэгийн багш нар байгаа нь хамгийн аюултай."
скачать dle 12.0