Мэдээ мэдээлэл

Л.Трасс Их Британийн Ерөнхий сайдаар томилогдлоо

Хуваалцах:

Л.Трасс Их Британийн Ерөнхий сайдаар томилогдлоо

 

Их Британийн эрх баригч Консерватив намын шинэ дарга Лиз Трасс Ерөнхий сайдын албан тушаалаа мягмар гарагт хүлээн авлаа. Хатан хаан Элизаветад бараалхахаар Шотландын Балморал цайзад мягмар гарагт хүрэлцэн очсон Л.Трассыг хатан хаан албан тушаалд нь албан ёсоор томилжээ. Их Британид инфялцын түвшин 10 хувиас даваад байгаа энэ үед ийнхүү удирдлагад өөрчлөлт орж байна. Мөн тус улсад ирэх сараас эрчим хүчний төлбөр 80 хувиар өсөх төлөвтэй байгаа юм. Л.Трассын хувьд татварыг бууруулж, эрчим хүчний хямралыг зохицуулахаа амласан билээ.

Их Британийн түүхэн дэх гурав дахь эмэгтэй Ерөнхий сайд болсныхоо дараа Л.Трасс британичуудыг эдийн засгаа өсгөх “зоримог төлөвлөгөө”-гөөр хамгаалах амлалт өгчээ. Тэрбээр хэлэхдээ, Британийн ард түмэн тулгарч буй сорилтоос эмээх ёсгүй хэмээгээд, бид “шуургыг даван туулах болно” гэжээ. Л.Трасс эдийн засгийн өсөлт cаарч, хүүгийн түвшин өсөж, инфляц 10 гаруй хувьтай байгаа энэ үед засгийн эрхийг барихаар болж байгаа юм. Тэрбээр “шаргуу хөдөлмөрийг шагнахын тулд” татварыг бууруулахаас ажлаа эхэлнэ гэж хэлсэн байна. Мөн “хүлээн авах боломжгүй” гэж тодорхойлсон эрчим хүчний зардлыг бууруулахаа амлажээ. Түүнчлэн үндэсний эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах хүсэлтэй байгаагаа нэмж хэлсэн байна.

скачать dle 12.0