Мэдээ мэдээлэл

ҮСХ: Манай улсын 903 мянга гаруй иргэн ядуу амьдарч байна

Хуваалцах:

ҮСХ: Манай улсын 903 мянга гаруй иргэн ядуу амьдарч байна

 

Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банк хамтран хийсэн "Ядуурлын дүр төрх 2020" судалгаагаар ядуурлын түвшин 27.8 буюу манай улсын 903.4 мянган иргэн ядуу амьдарч байна. Эдгээр иргэн амьжиргааны наад захын хэрэгцээгээ хангах зайлшгүй шаардлагатай хүнс болон хүнсний бус хэрэглээний зүйлсээ худалдан авах чадваргүй амьдарч байгаа юм.

 

Ядуу хүн амын 42 хувь нь Улаанбаатарт, 35 хувь нь сумын төв болон хөдөөд амьдардаг. Түүнчлэн хүн амын нэлээд хувь нь ядуурлын шугамаас дөнгөж дээгүүр хэрэглээтэй амьдарч байгаа нь COVID-19 цар тахал шиг аливаа нэгэн цочрол ядуурал руу түлхэж болзошгүй эмзэг болгож байгааг дээрх судалгаанд онцолжээ. Өөрөөр хэлбэл, өрхийн нэг хүнд ногдох хэрэглээний өчүүхэн төдий өөрчлөлт нь эдгээр эмзэг бүлгийн хүн амыг ядуурал руу түлхэж болзошгүй юм.

 

Жишээл авч тооцоход, ядуурлын шугамыг 25 хувиар өсгөхөд ядуу иргэний тоо 467 мянгаар нэмэгдэхээр байна. Манай улсын нэг хүнд ногдох сарын хэрэглээ үндэсний ядуурлын шугам 184747 төгрөг бөгөөд үүнээс доош бол ядуу хэмээн тооцогддог байна.  Дээрх тодорхойлолтоор ядуу хэмээн тооцогдож буй иргэдийг амьдардаг байршлаар нь авч үзвэл, хот суурин газарт их байна. Тодруулбал, хот суурин газарт амьдарч буй ядуу хүн амын эзлэх хувь 2010 онд 55 хувь байсан бол 2020 онд 64 хувь болж, өсжээ.

скачать dle 12.0