Эдийн засаг:
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх “Иргэний танхим”-д Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр, Авлигын эсрэг хуульд зааснаар Ерөнхийлөгч АТГ-ын дарга, дэд даргыг санал болгох эрхтэй. Ерөнхийлөгч энэ эрхээ ард түмэнтэйгээ хамтарч хэрэгжүүлэхээр болсон.
Ерөнхийлөгч УИХ-ын Хаврын чуулганы нээлтэд АТГ-ын даргыг ойрын хугацаанд өөрчлөх санал оруулна гэж хэлсэн. Энэ дагуу АТГ-ын даргаар хэнийг томилохыг ард түмний санал асуулгаар шийдэх юм. АТГ-ын даргаар хэнийг сонгох нэрсийг иргэд санал болгоно. Иргэдээс хамгийн олон давтамжтай санал авсан хүний нэрийг Ерөнхийлөгч АТГ-ын дарга, дэд даргаар томилуулахаар УИХ-д санал болгоно” гэв.
Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 21-р зүйлийн 21.1-д:
“Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаанд томилно” гэж заасан байдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны www.president.mn цахим хуудсаар иргэд өнөөдрөөс АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх иргэдийн саналыг авч эхлэхээр болж байна.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх
17-09-2024, 10:45
Чингэлтэй дүүргийн 5-р сургууль гурван
11-09-2024, 13:36
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр
10-09-2024, 13:38
Нийслэлийн ХҮН нам НИТХ-д нэр
6-09-2024, 00:30
Жүжигчин Э.Батхүү хуримаа хийнэ
5-09-2024, 23:57