Баянзүрх дүүргийн татварын байцаагч Дөлгөөнтуяа нь бусадтай бүлэглэн хуурамч буюу үйл ажиллагаа явуулдаггүй компанийн нэрээр хуурамч НӨАТ компаниудад шивж өгдөг тухай ноцтой мэдээлэл ирлээ. Энэхүү хуурамч үйлдлийг “НӨАТ-ын хий шивэлт” гэж нэрлэдэг аж. Ингэж залилуулсан компаниудад их хэмжээний хохирол учирсан бөгөөд одоо тухайн албан тушаалтныг холбогдох хууль хяналтын байгууллагад шалгуулахаар болжээ.
Татварын байцаагч Дөлгөөнтуяа нь одоо болтол ажлаа хийж байгаа юм байна. Тэрбээр “Та нар хэлдэг, явдаг газраараа яв” гэж даналзан, төрийн албаны нэр нүүрийг гутааж яваа талаар бидэнд эх сурвалж мэдээлсэн юм. Энэ талаарх мэдээллийг бид үргэлжлүүлэн тодруулга авч мэдээлэл хүргэх болно.
Дашрамд сануулахад, өнгөрсөн жил мөн тус татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч асан Б.Батсүх нар хахуулийн хэрэгт холбогдож байсан билээ.
BOLOD.MN