Улс төр

О.Баасанхүү нь Х.Нямбаагаа “хонгилоор” алхуулах нь дээ

Хуваалцах:
УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудыг гомдлыг хүлээж авч хангадаг ЦЕГ-ын харьяа тусгай хэлтэс бий. Хэн нэгэн төрийн өндөр албан тушаалтан өөрийнх нь нэр төрд халдсан, гүтгэсэн гэж үзвэл Зөрчлийн хуулийн дагуу цагдаагийн байгууллагаар шалгуулдаг. Зөвхөн өнгөрөгч 2018 онд гэхэд 108 сэтгүүлч Зөрчлийн хуулиар шийтгүүлж тус бүр 2.000.000 төгрөгийн торгууль төлсөн байна. Зөрчлийн хуульд заасан “гүтгэх” гэмт хэргийг өмнө дүүргүүдийн цагдаагийн хэлтэс дээр шалгадаг байснаа өнгөрөгч наймдугаар сард Нийслэлийн прокурор тушаал гаргаж, ЦЕГ-ын харьяа Нийтийн хэв журмыг хангах, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах хэлтэс дээр татаж шалгадаг болсон. Үүнийг манай хэвлэлийнхэн бас нэг “хуулийн хонгил” үүсчихлээ гэж яриад байгаа. Төрийн өндөр албан тушаалтнууд маань өөрсдийг нь хамгаалдаг тусдаа цагдаатай болсон учраас тэр л дээ.
Гэвч сүүлийн үеийн мэдээгээр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар сэтгүүлчдийн урьд нь алхаж байсан энэ “хонгилоор” алхаж магадгүй болоод байна. Учир нь УИХ-ын гишүүн Х.Баасанхүү Х.Нямбаатар гишүүнийг өөрийг нь гүтгэсэн хэмээн цагдаад өгч байгаа гэнэ. Саяхан болсон жагсаалын үеэр Х.Нямбаа нь О.Баасанхүүгээ “УИХ-ын гишүүдийн дунд болсон яриаг шүүгч, прокурорууд, хуулийнханд аваачиж тараадаг” гэх маягийн зүйл ярьсан юм байна. Тэр нь ядаж TV5 болон төвийн бусад телевизээр цацагдаж баримтажсан юм байна. Өөрөөр байсан бол “УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй” гээд л гараад явчихна шүүдээ.
Тиймээс О.Баасанхүү гишүүн өөрийг нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийт ард түмний өмнө “гүтгэсэн” Х.Нямбаа гишүүнийг Зөрчлийн хуулийн дагуу цагдаагийн байгууллагаар шалгуулахаар болсон гэнэ. Өмнө нь Х.Нямбаатар нь О.Баасанхүү гишүүнийг төрийн ордны шатаар бууж явахад нь араас нь нударгалж, шатны уруу унагаасны улмаас хөнгөн гэмтэл авсан юм байна. Энэ асуудлаар нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан авч “жижгээр танхайрсан” гэж үзээд 100 мянган төгрөгөөр торгохоор болжээ. Хэрвээ энгийн нэгэн иргэн О.Баасанхүү гишүүнийг дэлсээд авсан “УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан” гэж үзээд ядаж л хэдэн сар баривчлах ялаар шийтгүүлэх байсан биз.
Харин энэ удаа Нямбаа гишүүн О.Баасанхүү гишүүнийг ор үндэсгүй гүтгэсэн нь тогтоогдвол сэтгүүлчдийн нэг адил “хоёр саядуулах” бололтой.

Б.Заяа
 
 
скачать dle 12.0