Эдийн засаг:
Ням гарагт Францын нийслэл Парис хотод амьжиргааны өртөг нэмэгдсэнийг эсэргүүцсэн жагсаал болжээ. Уг жагсаалыг Жан-Люк Меланшоны зүүний үзэлт “Ялагдашгүй Франц”, “Европ-Экологи-Ногоонтнууд”, Социалист нам болон үйлдвэрчний хэд хэдэн байгууллага, холбоод зохион байгуулсан байна. Жагсаал орон нутгийн цагаар 15:00 цагийн орчимд Үндэстний талбайгаас эхэлжээ.
Жагсагчид үнийн хөөргөдлийг, ялангуяа цахилгаан эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөж байгааг, түүнчлэн тэтгэврийн насыг нэмэгдүүлэх тэтгэврийн шинэчлэлийн төлөвлөгөөг эсэргүүцсэн байна.
Жан-Люк Меланшоны хэлснээр, Францын нийслэлийн гудамжинд 140 мянган хүн жагсжээ. Эсэргүүцлийн хөдөлгөөний дараагийн үе шатуудын нэг нь 10 дугаар сарын 18-нд болох бүх нийтийн ажил хаялт гэж Меланшон мэдэгдсэн байна.
Жагсаалын үеэр үймээн самуун дэгдээх оролдлого гарч, хар хувцастай маск зүүсэн залуус нэгэн банкны цонхыг хагалснаас гадна, “MacDonald`s” түргэн хоолны сүлжээ халдлагад өртжээ. Цагдаа нар үймээн гаргагчдын эсрэг нулимс асгаруулагч хий ашигласан байна. Цагдаа нар тайван жагсагчдын дунд хэт зүүний үзэлтнүүд болон "шар хантаазтанууд"-аас бүрдсэн 400 орчим үймээн самуун дэгдээгчид байгааг урьдчилан харсан гэж “Le Figaro” сонин цагдаагийн газрын эх сурвалжаас эш татан мэдээлжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18