Эдийн засаг:
Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар Эрүүгийн хэргийн шүүгч нарын сахилгын хэргийг хэлэлцэхээр тов гараад байсан.
Дээрх хурлаар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт холбогдох сахилгын хэргийг хэргийн оролцогч болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцэхээр байсан.
Гэвч Д.Отгонбаатарын өмгөөлөгч Д.Батсүх Дээд шүүхэд хандсан асуудал тул эцэслэн шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд дээрх гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргажээ.
Тэрбээр Шүүхийн тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэг, 115.1.1, 115.1.2 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар энэ оны зургаадугаар сарын 15-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд хандсан юм.
Улмаар шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэл байгаа эсэхийг тодруулахын тулд Үндсэн хуулийн цэцээс холбогдох мэдээлэл авах шаардлагатай гэж үзэн, шүүх хуралдааныг хойшлуулаад байна.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18