Дэлхийд

Их Британийн шинэ Ерөнхий сайд тодорлоо

Хуваалцах:

Их Британийн шинэ Ерөнхий сайд тодорлоо

 

Их Британийн эрх баригч Консерватив намын шинэ дарга Риши Сунак өнөөдөр буюу 10 дугаар сарын 25-нд хаан III Чарльзад бараалхсаны дараа Ерөнхий сайдын үүрэгт ажилдаа орно гэж тус улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар даваа гарагт мэдээлжээ.  Тэрбээр Нийтийн танхимын дарга Пенни Мордонт сонгуулиас нэрээ татсанаар автоматаар Консерватив намын даргын байр суурийг эзэлж, Засгийн газрыг тэргүүлэхээр болсон байна. Р.Сунак энэ сарын 20-нд Их Британийн Ерөнхий сайдын албан тушаалаас буусан Лиз Трассын халааг авч байгаа билээ. 
Их Британийн Сангийн сайд асан 10 дугаар сарын 7-ны сонгуульд Л.Трасст ялагдсан. Гэсэн хэдий ч Л.Трасс Засгийн газрыг 50 хүрэхгүй хоног тэргүүлснийхээ дараа огцорсон нь түүнийг өрсөлдөөнд дахин оруулсан юм. 
Риши Сунак нь энэтхэг гаралтай бөгөөд 1980 онд Саутгемптон хотод төржээ. Тэрбээр Их Британийн түүхэн дэх Ази гаралтай анхны Ерөнхий сайд болж байна. 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0