Эдийн засаг:
Монголын мэргэжлийн холимог тулааны отгон холбоо болох “Undefeated” болон “Fight media” групп хамтран Азийн аваргын бүсний төлөөх Муай Тай боксын тулааныг зохион байгууллаа. Энэхүү тэмцээн манай улсад өмнө нь болж байгаагүй гэдгээрээ онцлог байв.
Муай Тай боксын хувьд Тайланд улсаас гаралтай спорт. Энэ ч утгаараа Тайландын иргэд энэ спортоор дагнан хичээллэж тулааны урлагаа болгосон байдаг. Харин манай улсад энэ тулааныг зохион байгуулснаараа цаашид илүү дэлгэрч олон хүн хичээллэх боломжийг таниулна гэж зохион байгуулагчдын зүгээс илэрхийллээ. Кикбокст тохой, өвдөг оролцдоггүй. Харин Муай Тай бокст өвдөг, тохой бүх зүйлийг хослуулдагаараа онцлог. Хүнд, хэцүү спортын төрөл гэж хэлж болно. Мөн гурван минутаар таван үе өрсөлддөг. Тамирчдаас ур чадвар, хөлс хүч шаарддаг спорт. Энэхүү спорт нь кикбоксоос улбаатай юм.
Харин кикбоксын спорт нь олон улсын түвшинд хурдацтай хөгжиж байгаа нэг төрөл нь юм. 2006 онд Олон улсын спортын холбоо Sportaccord, 2007 онд Азийн олимпын зөвлөл кикбоксын спортыг албан ёсоор өөрсдийн хөтөлбөрт оруулан баталсан. Иймээс дэлхийн олон оронд энэ спортыг хөгжүүлж байна. Сонирхогчид болоод мэргэжлийн түвшинд хичээллэдэг тамирчид ч их байгаа гэж олон улсын сайтад мэдээллэжээ. Монголд зохиогдсон тэмцээн нь Муай Тай бокс байхад кикбоксийн талаар яагаад дурдсан гэвэл тамирчид нь аль ч төрлөөр өрсөлдөх боломжтой гэж Азийн аваргад оролцсон тамирчид хэлж байсан юм. Нөгөө талаас энэ спорт нь мэргэжлийн төрлөөр хөгжиж байна. Олон сая хүн үздэг томоохон халз тулаанууд орон бүрт тасралтгүй зохиогдох болсон.
Нийгэм өөрөө их технологижиж байна. Үүнээс шалтгаалаад хүний биеэр хийх ажил, эрсдэлтэй хүчин зүйл цөөрсөн гэж үздэг. Тиймээс экстрим сонирхолтой биеийн хүч шаардсан ялангуяа халз тулааны төрлийн тэмцээнийг хүмүүс түлхүү сонирхох болсон. Энэ спорт хүнээс асар их хүч тэвчээр шаарддаг нь үзэхэд сонирхолтой болгодог гэж энэ спортын олон улсын хорхойтнууд өөрсдийн цахим хаягтаа бичжээ.
Монгол Улсад анх зохиогдож байгаа энэ тэмцээний талаар Азийн холбооныхон нь анхаарч оргил тулаанд хүчтэй тамирчнаа илгээсэн. Оргил тулааны гол баатар болох Японы тулаанч Ирояа Инай тэмцээний тухай “Монголд ирсэн сэтгэгдэл өндөр байна. Тулаанд ялж, Азийн аваргын бүсийг Япон луу авч явна гэж бодож байга"а хэмээн хэвлэл мэдээллийнхэнд ярьсан. Гэвч манай тамирчин Ө.Төрбаярт II үеийн эхний 10 секундад хүнд цохилтоор ялагдсан юм.
Ө.Төрбаярын хувьд кикбоксын дэлхийн аварга, мэргэжлийн кикбоксын Азийн аварга, Муай Тай боксын WMO холбооны аварга, “”Arnold Classis world Games”-ийн аварга гээд Монголдоо кикбокс, Муай Тай боксоор тэргүүлсэн шилдэг тамирчин юм. Түүнтэй тэмцээний дараагаар ярилцсанаа хүргэе.
Ө.ТӨРБАЯР: БИ БАЙНГЫН БЭЛТГЭЛТЭЙ БАЙДАГ
-Та хоёрдугаар үеийн эхний хэдэн секундад өрсөлдөгчөө хүнд цохилтод оруулсан. Нэгдүгээр үеийн дараагаар л энэ цохилтыг хийнэ гэж төлөвлөж байв уу?
-Миний хувьд бэлтгэл бүрэн хангагдсан байсан. Аваргын бүсийг эх орондоо авч үлдэхийн төлөө өдөр бүр бэлтгэлээ хийсний эцэст энэ шагналыг авлаа. Жингийн хувьд 4-5 кг хассан. Мөн 2-3 сар системтэй бэлтгэл хийсэн. Эхний хоёр үе хамгаалж тулалдаж байгаад гуравдугаар үеэс үндсэн тулаанаа хийе гэж бодож ренгин дээр гарсан. Гэхдээ эхний үеэс миний цохилтууд өрсөлдөгч тамирчинд хүнд тусаж байгааг мэдэрсэн. Тиймээс эхний үеийн дараагаар арга барилаа өөрчилж цохилтуудаа илүү хүчтэй болгож хурдан хугацаанд ялалт авахыг зорьсноор тэмцээний бүсээ хамгаалж эх орондоо авч үлдлээ.
-Өрсөлдөгчийн хувьд өндөр амжилттай тамирчин байсан. Түүний талаар хэр судлав?
- Өрсөлдөгч тамирчны хувьд 20 хоногийн өмнө өөрийн жиндээ аваргын бүсийг авахдаа нэгдүгээр үед өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялсан тамирчин байсан. Тиймээс түүний тоглолтын арга барилыг судалж, бүх бичлэгүүдийг нь үзэж, ямар арга барилаар тулалдвал болохоор байна гэж тактикаа боловсруулсан. Тактикийн дагуу тоглолт явагдаагүй ч миний хувьд өөрийн цохилтуудаа мэдэрч чадаж байсан нь давуу тал болсон.
Ө.Төрбаяр нь боксын спортоор хичээллэж эхэлснээсээ хойш кикбоксындэлхийн аварга, мэргэжлийн кикбоксын Азийн аварга,Муай Тай боксын WMO холбооны аварга болон Мауй ТайгынАзийн аваргын дөрвөн бүстэй шилдэг тамирчин юм.
-Өрсөлдөгч тамирчны цохилт хэр хүчтэй байв?
-Цохилтууд нь бүгд хүчтэй орж ирсэн. Миний өмнөх тулаануудын бичлэгийг үзсэн бололтой зарим цохилтоос бултаж байсан. Тиймээс өрсөлдөгчөөсөө хурдан хөдөлж түрүүлж цохилт хийх боломжийг өгөлгүй тулалдсан.
-Ренгин дээр байхдаа тулааныхаа юунд илүү анхаарч тулалдсан бэ?
-Ямар ч тулаанд өрсөлдөгчөө сайн хянах хэрэгтэй. Мөн маш тайван байхыг хичээдэг. Учир нь дэлхийн хамгийн шилдэг тамирчид хүртэл өрсөлдөгчөөсөө илүү тайван байдлыг чухалчилдаг. Өрсөлдөгч тайван байна гэдэг хүчтэй өрсөлдөгчтэй таарсан байна гэсэн үг. Хэрэв хүнд цохилтыг тайван байдлаас гүйцэтгэж чадвал дараагийн цохилтоо хурдан хийх боломжтой байдаг. Хүнд цохилтод орсон хүний царайны өнгө өөр болдог. Тэр үед нь хурдан довтолж тэмцээнийг дуусгахгүй бол тамирчид хурдан сэргэлт авдаг.
-Таны хувьд 36 тулаанаас 32 ялсан амжилттай боллоо. Дараагийн тулааны товыг мэдсэн үү. Ямар тамирчинтай хүч үзэх бол?
-Азийн Муай Тай болон кикбоксын холбооноос дараагийн тулааны хуваарийг баталдаг. Тиймээс дараагийн тулааны товыг хүлээж байгаа. Энэ удаагийн тэмцээнд ялалт байгуулсан учир дараагийн тулаанд шилдэг тамирчинтай хүч үзэх болов уу гэсэн таамагтай байна.
-Та дэлхийн тулааны урлагийн наадмын каратэгийн тэмцээнд түрүүлсэн гэсэн. Тулааны урлагийн спортууд бие биедээ нөлөөлдөг байх?
-Миний хувьд бусад төрлийн тулааны спортуудаар давхар хичээллэдэг болохоор нэг тулааны бэлтгэлээ нөгөө тэмцээний бэлтгэлээрээ хангадаг. Тулааны спорт нь мөнхийн тэмцэл шаарддага учраас би байнгын бэлтгэлтэй байдаг.
-Таны хувьд бэлтгэлээ зөвхөн эх орондоо хийдэг үү. Аль эсвэл өөр оронд очиж туршлага судалдаг уу?
-Кикбоксын тамирчид муай тайгын бэлтгэл хийдэг. Тиймээс энэ спорт хөгжиж дэлгэрсэн газар нь очиж туршлага хуримтлуулах, тэмцээнд оролцох байдлаар бэлтгэлээ хангадаг. Одоогоор Тайланд улс руу 10 гаруй удаа очиж бэлтгэл базаасан байна.
Манай улсад кикбокс болон муай тай спорт хэр хөгжиж байна вэ?
-1990 оноос хойш залуус кикбоксоор хичээллэж байгаа болохоор хөгжиж байгаа спортын төрөлд орно. Дэлхийд 200 гаруй улс байдгаас 100 гаруйд нь кикбокс хөгжиж байна. Олимпийн зарим төрлийн спортыг бодвол илүү хөгжиж байгаа гэхэд буруудахгүй байх. Өдөрт гурван сая хүн кикбоксоор хичээллэдэг гээд бодохоор гоё байдаг. Тиймээс манай улсад энэ спорт хөгжих явц хурдацтай байна гэж үзэж байна.
Д.ДАРАМБАЗАР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын
Өчигдөр, 23:56
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
Өчигдөр, 23:42
ХААИС Хятадын ном уншлагын танхимтай
4-11-2024, 18:10
Өвөр Монголын соёлын өдрүүд "Өсөхийн
4-11-2024, 11:26
Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ БНХАУ-д
4-11-2024, 10:32