Эдийн засаг:
Украинд 11 дүгээр сарын гуравны үдэш цахилгаан салгасны улмаас 4,5 сая хүн цахилгаан эрчим хүчгүй болсон талаар тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдсэнийг УНИАН дамжуулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Киев, Днепропетров, Житомир, Запорож, Киевск, Кировоград, Сумск, Харьков, Хмельницк, Черкасс, Чернигов мужуудад цахилгаан эрчим хүч доголдож, 4,5 сая хүн эрчим хүчгүй болсон байна. Энэ нь ослын болон нийлүүлэлт тогтворжуулах хуваарийн дагуу цахилгааныг түр таслах ажилтай холбоотой гэж Зеленский онцолжээ.
Энд дуулгахад, ОХУ 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойш Украины нутаг дэвсгэрт өгөх цохилтоо идэвхжүүлсэн юм. Украины Ерөнхий сайд Денис Шмыгаль 10 дугаар сарын 31-нд мэдэгдэл хийхдээ Оросын цохилтын улмаас дэд бүтцийн 18 объект хохирол амссанаас ихэнх нь эрчим хүчний объектууд байсныг онцолсон юм.
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/544404
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18