Эдийн засаг:
Өдрийг эрт эхлүүлнэ гэдэг амжилттай яваа хүмүүсийн нэгэн чанар гэдгийг та доорх жагсаалтаас харж болно. Жагсаалтад орсон эрхмүүд залуугаасаа цагийн менежментийг хамгийн сайн барьж иржээ. Жагсаалтад салбар бүрийн өнөө цагийн хамгийн алдартай хүмүүсийг багтаажээ. (Хамгийн эртээс орой гэсэн дарааллаар жагсаав)
- Apple компанийн захирал Тим Күүк өглөө болгон 3 цаг 45 минутад сэрж шуудангаа шалгаж, дасгал хийж, ажилдаа орохоос өмнө кофе бэлтгээд авч явдаг.
- Рок нэрээрээ алдартай Двайн Жонсон өглөөний 4 цаг гэхэд аль хэдийн дасгалын өрөөндөө бэлэн зогсож байдаг ажээ.
- PepsiCo -ийн захирал Индра Нуйи 4 гэхэд сэрээд 7 цагаас өмнө ажил дээрээ очсон байдаг.
- Starbucks-ын захирал Ховард Шулъц 4 цаг 30 минутад босож, ноходоо салхилуулан, дасгал хийчихээд ажил руугаа явдаг.
- Твиттерийн захирал Жек Дорси 5 цагт сэрээд бясалгал болоод дасгал хөдөлгөөн хийн, кофе бэлтгээд ажил руугаа явдаг байна.
- LinkedIn-ийн захирал Жефф Вайнер 5 цаг 30 минутад босож, ажилдаа явахаас өмнө дасгал хийн, өглөөнийхөө ундаа уудаг байна.
- Уоррен Баффет 6:45-д сэрээд сонин уншиж өглөөг эхлүүлдэг.
- Элон Маск 7 цагт сэрэн, яаралтай шуудангуудаа нягтлан шалгасаныхаа дараагаар хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөөд, усанд орчихоод ажил руугаа зүглэдэг байна.
- Амазоны үүсгэн байгуулагч Жефф Безос өдөрт найман цаг унтах дэглэм барьж, ихэвчлэн 7 -оос 8 цагийн хооронд сэрээд гүйлтийн машин дээр дасгал хийнгээ сонин уншдаг байна.
- Марк Зукерберг өглөөний 8-д сэрээд утсанд ирсэн мессежүүдээ шалгачихаад, гүйлт хийдэг байна.
- Фаррелл Уильямс сэрүүлэг ашиглалгүйгээр өглөөний 9 цагт сэрээд шүршүүрт орж байхдаа шинэ дууныхаа санааг олдог ажээ.
А.Отгонжаргал
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18