Мэдээ мэдээлэл

Ойрын хоёр хоногтоо уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна

Хуваалцах:

Ойрын хоёр хоногтоо уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна

 

2022 оны 11-р сарын 21-ний 20 цагаас 11-р сарын 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар, өдөртөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хэнтийн уулархаг нутгаар -25…-30 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -19…-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…-8 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -8…-13 градус, бусад нутгаар -13…-18 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эхээр -13…-18 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -7…-12 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар +1…+6 градус дулаан, бусад нутгаар -2…-7 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -21…-23 градус, бусад хэсгээр -15…-17 градус, өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -28…-30 градус, өдөртөө -16…-18 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -25…-27 градус, өдөртөө -10…-12 градус хүйтэн байна.

2022 оны 11 дүгээр сарын 23-наас 11 дүгээр сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

23-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 24-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24, 26-нд нутгийн хойд хэсгээр секундэд 13-15 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -16…-21 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -10…-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -10…-15 градус, өдөртөө -1…-6 градус, бусад нутгаар шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -6…-11 градус хүйтэн байна.

скачать dle 12.0