Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл

Х.Нямбаатар: Хулгайч нар хахир хүйтэнд 200 хүүхэд нүцгэлж эрүүл мэндийг нь зольж чадах юм байна

Хуваалцах:

Х.Нямбаатар: Хулгайч нар хахир хүйтэнд 200 хүүхэд нүцгэлж эрүүл мэндийг нь зольж чадах юм байна

 

Нүүрсний 44 их наяд, УИХ-д байгаа 30 хулгайчийнхаа нэрсийг зарлаж хариуцлага хүлээлгэхийг шаардсан иргэд өчигдөр төв талбай, Их тэнгэрийн ам руу очиж жагссан. Жагсагчид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг гарч ирэх, Засгийн газрыг огцрохыг шаардаад байгаа юм. Тэгвэл жагсаалтай холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар цахим хуудсандаа байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Үзэл бодлоо илэрхийлэн жагсаж байгаа залуустаа талархаж байна. Харин хулгай нь илрэх гээд юу ч хийхээс буцахгүй болсон хулгайч нар энэ хахир хүйтэнд 20, магадгүй 200 хүүхэд нүцгэлж эрүүл мэндийг нь зольж чадах юм байна гэдгийг харлаа. Нүүрсний хулгайн эсрэг тэмцэлд олон нийтийн дэмжлэг чухал” гэжээ.

скачать dle 12.0