Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 09-нд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ “Хятад улс байгуулав” нь цаашид ч улс орнуудын хөгжилд дэмжлэг болж, улс орнуудын ард түмэнд илүү олон бодит ашиг тусыг авчрах болно гэв.
Статистикээс харахад энэ оны 11-р сарын 07-ныг хүртэлх байдлаар Хятад-Лаосын төмөр замаар тээвэрлэсэн ачаа бараа нийт 10 сая тонноос давжээ. Хятад-Лаосын төмөр зам нь “Хятад улс байгуулав”-ын бас нэгэн нэрийн имиж болсон байна.
Жао Лижянь сурвалжлагчийн сонирхсон асуултад хариулахдаа "Хятад-Лаосын төмөр зам, Жакарта-Бандунг чиглэлийн хурдны төмөр зам, Арабын орнуудын холбооны дээд хэмжээний уулзалтын хурлын гол ордон болох Алжирийн олон улсын хурлын төв, Катарын хөл бөмбөгийн ДАШТ-ний гол цэнгэлдэх хүрээлэн буюу Лусаил Стадион гээд Хятад улсын барьж байгуулсан маш олон барилга цогцолбор дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. “Хятад улс байгуулав” гадагшаа хөгжих алхаа улам түргэссээр байна. Хятад улсын оролцон барьж байгуулсан хурдны авто зам, хурдны төмөр зам, боомт, гүүр, цахилгаан станц, спортын ордон зэрэг дэд бүтэц дэлхийн олон газарт бий. Хятад улсын барилга байгуулалт өндөр стандарт, иргэдэд ашиг тус бүтээх, тогтвортой хөгжихийг эрэлхийлж, дэлхийн олон газрын эдийн засгийн хөгжил хийгээд иргэдийн амьжиргаа сайжрахад ашигтай боломж бүрдүүлж, тухайн нутгийн иргэд олны сайшаалыг олсон юм. Хятад улсын гадаад дахь хөрөнгө оруулалт, гэрээгээр байгуулж буй төслүүд дэлхийн 190 гаруй улс орон, бүс нутгийг хамарч, Хятад улсын барилга байгуулалт нь Хятадын хамтын ажиллагааны түншүүдийн найдвартай сонголт болж байна" гэв.
“Хятад улсын барилга байгуулалт” нь улс орнуудын хөгжлийг цаашид ахиулж, улс орнуудын ард түмэнд нэн олон бодит үр ашиг авчирна гэдэгт бид итгэж байна” хэмээн Жао Лижянь ярилаа.